IU болон Zico нарын ХҮЛЭЭЛТТЭЙ ДУУ цацагдлаа


Э.Цовоо | YOLO.MN
2018-08-02

K-POP сонсогчдын дунд маш их хүлээлт үүсгээд байсан Аиюү (IU) болон Зику (Zico) нарын шинэ дуу цацагдлаа. Тэд хамтдаа дуу гаргана гэсэн мэдээлэл гарснаас хойш хүмүүс тэдэнд ихээхэн найдлага тавиад байсан юм. Учир нь гэвэл Аиюү Солонгос улсын урдаа барьдаг эмэгтэй дуучдын нэг бөгөөд гаргасан бүх дуунууд нь амжилт олдог билээ. Зику ч гэсэн мөн адил чадварлаг хөгжмийн зохиолч төдийгүй, дуучин реппер билээ. Ийнхүү тэдний дууг хамтдаа үзэж сонсоцгооё.

Тэд ч олны урмыг хугалсангүй. “Soulmate” дуу гарсан даруйдаа “Perfect All-Kill” буюу Солонгос улсын бүх хөгжмийн чартуудад тэргүүн байр эзлээд байгаа юм.

#KPOP