Алдарт F4 дахин ДЭЛГЭЦНЭЭ


Э.Цовоо | YOLO.MN
2018-07-27

Бидний дунд “Цэцэгнээс ч хөөрхөн хөвгүүд F4” хэмээх нэрээр алдаршсан кино дэлгэцнээ дахин амилжээ. Энэхүү киног Япон улсын манга зохиолч Ёоко Камио (Yoko Kamio)-гийн “Hana Yori Dango” хэмээх охидод зориулсан манганаас сэдэвлэн бүтээсэн юм.  Солонгос, Тайвань, Япон хувилбарууд нь байдаг ба үзэгч бидний дунд чамгүй алдартай. Бүх хувилбарууд нь өөрийн гэсэн өнгө аястай бөгөөд үйл явдал нь адил ч гэсэн үзэгчдийн анхаарлыг ихэд татсан хэвээр байгаа юм.

Харин энэ удаад Хятад улс “Meteor Garden” нэртэйгээр дахин бүтээж байгаа ажээ. Хятад хувилбар нь нийт 48 ангитай ба нэг анги нь 45 минут үргэлжлэх юм. Одоогоор нийт 14 анги нь цацагдаад байгаа ба гарсан даруйдаа Хятад улсад үзэгчдийн тоогоор нэгд жагсаад байгаа билээ. Түүгээр зогсохгүй гарсан бүх анги нь нэгд жагсаж байгаа ба Хятад үзэгчид нэлээд ам сайтай байгаа бололтой шүү.

Хэрвээ та энэхүү киног Монгол хадмалаар нь үзэхийг хүсвэл ЭНД  дарна уу.

 

Гол дүрүүдийн товч танилцуулга

Киноны дүр: Эмэгтэй гол дүр буюу  Дун Шан Цай (Dong Shan Cai)

Нэр: Шэн Юүэ (Shen Yue沈月)

Мэргэжил: Жүжигчин ба Загвар өмсөгч

Төрсөн өдөр: 1997.2.27

Өндөр: 160см

Жин: 45кг

Тэрээр шинэ залуу жүжигчин ба үзэгчдийн дунд “A Love So Beautiful” “Meteor Garden” зэрэг кинонуудаараа алдартай болоод байгаа юм.

Киноны дүр: Эрэгтэй гол дүр буюу Дау Мин Ши (Dao Ming Si)

Жинхэнэ нэр: Ван Хө Ди (Wang He Di王鹤棣)

Тайзны нэр: Дялан Ван (Dylan Wang)

Мэргэжил: Жүжигчин

Төрсөн өдөр: 1998.12.20

“Meteor Garden” нь түүний анхны кино ба үзэгчдийн дунд маш алдартай байгаа билээ.

Киноны дүр: Хуа Зө Леи (Hua Ze Lei)

Жинхэнэ нэр: Куан Хун (Guan Hong官鴻)

Тайзны нэр: Даррен Чен (Darren Chen)

Мэргэжил: Жүжигчин

Төрсөн өдөр: 1995.1.15

Мөн л залуу жүжигчин ба энэхүү уран бүтээл нь түүний тоглосон хоёр дахь телевизийн олон ангит кино ажээ.

Киноны дүр: Фен Мэи Зөү

Жинхэнэ нэр: Лиа Жин Кан (Liang Jing Kang梁靖)

Мэргэжил: Жүжигчин

Төрсөн өдөр: 1994.1.3

Тэрээр жүжигчин төдийгүй маш сайн загвар өмсөгч ажээ. Нийт дөрвөн телевизийн уран бүтээл болон нэг уран сайхны кинонд тоглосон юм.

Киноны дүр: Ши Мэн Яан

Жинхэнэ нэр: Ү Ши Зө (Wu Xi Ze吴希)

Тайзны нэр: Ceaser

Мэргэжил: Жүжигчин

Төрсөн өдөр: 1996.10.16

Хятад улсын шинэхэн залуу жүжигчин мөн загвар өмсөгч ажээ. Түүнийг үзэгчид ихээхэн өсөх ирээдүйтэй жүжигчин хэмээн тодорхойлоод байгаа гэнэ шүү.

#F4