ЗАХИДАЛ: Сонголт хийхэд минь туслаач


ССҮТөв | YOLO.MN
2018-07-26

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Аль нь арай дээр сонголт гэдгийг надад зөвлөж урам зориг өгч туслаач

Сайн байна уу? Намайг Сараана гэдэг. Би саяхан 12-р ангиа тѳгсѳж МУИС-д элсэж орсон юм. 2-р курсээс мэргэжлээ сонгодог гэсэн. Би  хувьдаа сэтгүүлч болох бодолтой байсан ч ажлын байр ховор байх гэж бодоод Хятад хэл орон судлалаар суръя гэж бодох болсон. Зарим хүмүүс "Хэл бол мэргэжил биш! Тийм болохоор нэг мэргэжилтэй болоод хажуугаар нь хэлээ сур" гэж зѳвлѳх юм. Аль нь арай дээр сонголт вэ гэдгийг сайн мэдэхгүй байна. Тиймээс та бүхэн надад зѳвлѳгѳѳ, урам зориг ѳгч туслаач. Баярлалаа.

ЗӨВЛӨГӨӨ: Ямар мэргэжил сонгох вэ гэж биш, юу хийвэл сэтгэл ханамжтай, аз жаргалтай байх бол гээж сонголтоо хийгээрэй

Сайн байна уу. Захиа илгээсэнд баярлалаа. Их сургуульд элсэн орсонд нь баяр хүргэе. Өөрийн элсэн орсон сургуулийн онцлогийг сайн судал. Эхний жилд суурь хичээл үзээд дараа жилээс мэргэжил сонголтоо хийнэ. Үзэх суурь хичээлээсээ сонгох гэж буй мэргэжлийн хичээлүүдээ сонгоод, үзээд эхлэхээр аль нь чамд тохиромжтой, чиний чадварт аль нь илүү тохирч байна гэдгийг чи ажиглах байх. Тухайн мэргэжлийнхээ онцлогийг мэргэжлийн хүнээс нь асуувал чамд тодорхой хариулт хэлж өгөх байх. Тиймээс багш нараасаа зөвлөгөө хүсээрэй. Чамд шийдвэр гаргах нэг жилийн хугацаа байна. Тиймээс сонирхож буй мэргэжлүүдээ сайн судлаарай. Түүнээс гадна зөвхөн ямар мэргэжил сонгох вэ гэж биш, төгссөнийхөө дараа хаана ямар ажил хиймээр байна, юу хийвэл чи илүү сэтгэл ханамжтай, аз жаргалтай байх бол гэж ирээдүйгээ төсөөлөн сонголтоо хийгээрэй. Чамд амжилт хүсье.

#ЗӨВЛӨГӨӨ булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
М.Анир

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Letter