Тэд ДУГУЙГАА жийгээд л ДУРТАЙ ГАЗРАА хүрнэ


Сондор | YOLO.MN
2016-05-24

-Тулаад зогсохгүй, үсрээд л гарчихна...-

Урин дулаан цаг ирлээ. Энэ юу гэсэн үг вэ, ролликтой нь роликоо, скэйттэй нь скэйтээ, дугуйтай нь дугуйгаа аваад гарна гэсэн үг.

Бид өмнө нь та бүхэндээ пэнни сонирхогчдын хамтаар бэлтгэсэн мэдээллийг хүргэсэн. Харин энэ удаад унадаг дугуй тэр дундаа Bmx, Trial төрлийг гарамгай эзэмшсэн хүүхэд, залуустай сонирхолтой яриа өрнүүллээ.

“MGL TRIAL & BMX CLUB” фэйсбүүк групп 2013 онд байгуулагдсан, өдгөө 2000 гаруй гишүүдтэй бөгөөд жил бүр тэмцээн уралдаан зохион байгуулж шилдэгээ шалгаруулдаг аж. Мөн урин дулааны улиралд өдөр бүр цугларч дугуйгаа жийн цагийн зугаатай өнгөрүүлдэг гэж клубыг үүсгэн байгуулагч Б.Түвшинтөгс хэлсэн юм. Тэд дугуйгаа жийгээд л хотын хаа нэгтээ байх дуртай газраа хүрч чадна.

Хэрэв чи унадаг дугуйнд сонирхолтой бөгөөд цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хүсвэл тэдэнтэй нэгдээрэй. Сонирхсон хүүхэд залуус бүрт “MGL TRIAL BMX CLUB” фэйсбүүк групп нээлттэй гэдгийг тэд хэлж байлаа.


 









#Sport #Спорт #Freetime #Hobby #BMX