ЛОГИКГҮЙ СЭТГЭХҮЙ буюу дунд тархины үйлдлүүд


Т.Тэргэл | YOLO.MN
2018-07-25

Тархины гайхалтай хариу үйлдлүүдийн талаар дурьдахаас өмнө тархины талаар багахан мэдээлэл хүргэе.

Тархи хүний биеийн жингийн ердөө хоёрхон хувийг эзлэх боловч хүчилтөрөгчийн 20 хувийн энерги зарцуулдаг цорын ганц эрхтэн юм.

Тархийг олон хэлбэрээр ангилж үздэг. Бүтэц, хөгжлөөр нь их тархи (telen¬cephalon), завсрын тархи (diencephalon), дунд тархи (mesencephalon), арын тархи (rhombencephalon) хэмээн ангилдаг. Үүнийг дотор нь жинхэнэ арын тархи (metencephalon), уртавтар тархи  (myelencephalon) гэж хоёр хуваагаад дотор нь таван хэсэг болгон авч үздэг. Тархины физиологи мэдрэлийн эмгэг судлалын талын зарим ойлголтыг ойлгоход дөхмийг нь харгалзаад их тархи (cerebrum), бага тархи (cerebellum), тархины багана (truncus cerebri) гэж гурав ангилдаг байна.

Логикгүй сэтгэхүй буюу дунд тархи ямар үйлүүд хийдэг вэ?

Айдас

Шувууны айдас: Энэ нь шувуудаас айх айдас бөгөөд зарим хүмүүс бүр өднөөс ч айдаг байна.

Мусо айдас гэдэг нь хулганаас айх айдас юм.

Нислэгийн айдас:  Маш түгээмэл байдаг айдас бол нислэгийн айдас юм.

Техно айдас: Энэ нь гар утас, компьютер, робот гэх мэт технологиос айх айдас юм.

Аалзнаас айх айдас: Энэ нь төрөл бүрийн аалзнуудаас айх айдас бөгөөд маш нийтлэг байдаг.

Загаснаас айх айдас: Энэ нь маш ховор төрлийн айдас юм.

Давчдах айдас: Олон хүнтэй газарт гарах гарцгүй, давчуу мэт санагдах нэгэн төрлийн айдас.

Дээрх айдсууд шиг логикгүй, тайлбарлахад төвөгтэй айдсууд олон бий.

Мухар сүсэг

Маш олон хүмүүс мухар сүсэг, шашныг сүсэглэн биширдэг. Шат болон ац модны доогуур явах, мягмар гарагт хол замд гарахаас цээрлэж ямарваа зүйлийн цаад учир шалтгааныг мэдэлгүйгээр муйхраар итгэдэг. Олон хүн “Би авто машины осолд орж байгаагүй” гэж хэлэхээс зайлсхийдэг шалтгаан нь үүнийг хэлж байх үедээ өөрийнхөө осолд орох магадлалыг өсгөж байгаа юм шиг мэдрэмж төрдөгт оршино. Ингэж бодох логик үндэслэл байхгүй гэж үздэг.

Эдгээр айдас болон хувь хүний шашин шүтлэг, аз, азгүйтэл гэх мэт логикгүй гэж үзэх үйлдлүүдийг дунд тархи удирддаг байна. Харин үг хийгээд бодлыг өөрийн гэсэн энерги, хүчийг агуулдаг гэж үздэг үзэл санаа сүүлийн үед түгэн дэлгэрч байна. Монголчууд “Амны билгээс Ашдын билэг” хэмээн сургадаг ч үүнтэй холбоотой.

#Brain, #Phenomenon