ФИБА 3х3 Уцуномиягийн Их дуулгад манай баг өрсөлдөнө


YOLO.mn | YOLO.MN
2018-07-23

Энэ амралтын өдрүүдэд болох ФИБА 3х3 шилдэг 12 багийн халз тоглолт болох Японы “Уцуномия Их дуулга” тэмцээнд манай улсаас Улаанбаатар Хангарьд баг оролцоно.

Өнгөрсөн жил манай баг тус тэмцээнд дөрөвдүгээр байрт орж байсан бөгөөд энэ удаад манай баг тэмцээний D хэсэгт Словений Ljubljana Шинэ Зеландын Auckland багуудтай нэг хэсэгт багтжээ.

Мөн Уцуномия Их Дуулгатай хамт FIBA 3x3 U23 Nations League тэмцээний Stop 3, 4 зохион байгуулагдах ба манай U23 хүртлэх насны эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд өрсөлдөнө.

2018 онд болох есөн Их дуулгаас манай Японы Уцуномия Их дуулга, Хятадын Ченгдугийн Их Дуулгад оролцох эрхтэй.

Японы Уцуномия Их дуулга тэмцээнд оролцох багууд:

  • Liman SRB 
  • Piran SLO 
  • Zemun SRB 
  • Ljubljana SLO
  • Ulaanbaatar MGL 
  • Amsterdam NED 
  • Humpolec CZE 
  • Dongguan CHN
  • Delhi IND 
  • Okayama JPN 
  • Gangnam KOR 
  • Auckland NZL 
  • Melbourne AUS
  • Brisbane AUS

Эх сурвалж: МСБХ

Сэтгүүлч Р.Адъяасүрэн

#Basketball