Спорт авиралтын УАШТ-ний ӨСВӨРИЙН ЯЛАГЧИД тодорлоо


Сондор | YOLO.MN
2016-05-24

Уулын спортын ууган мастер Ядамын Жанцангийн нэрэмжит Спорт авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээн Олон улсын хүүхдийн Найрамдал төвд 2016 оны 05 сарын 21-22 өдрүүдэд хурд, техник, боулдеринг төрлүүдээр амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнд 15 багийн 114 тамирчид оролцсон юм.


 

Энэ жилийн тэмцээн олон улсын тэмцээнд ашиглагддаг Олон улсын спорт авиралтын холбооноос баталгаажсан хурдны хоёр замтай цагаар хэмжих болсон нь тус тэмцээний чанар сайжирч олон улсын түвшинд ойртсон юм. Цаашид Монголын Уулчдын Үндэсний Холбоо болон бусад дэмжигч, хамтрагч байгууллагуудын дэмжлэгээр Дэлхийн цомын тэмцээн зохион байгуулах хэмжээний хурд, техник, боулдерингийн хана барихаар зорин ажиллаж илүү материаллаг баазыг сайжруулснаар хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх, тамирчдын урд чадварыг олон улсад өрсөлдөхүйц хэмцээнд хүргэх зорилго тавин ажиллаж эхлээд байна.

Жил бүр оролцогчдын тоо өсч, энэхүү спортыг сонирхон хичээллэгчид өсвөр үеийнхний тоо өсөж байгаа нь тэмцээний ач холбогдол, цар хүрээг илтгэнэ. Энэ жилийн тэмцээнийг мөн адид уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит болгон зохион байгуулж байгаа бөгөөд Монголын Уулчдын Үндэсний Холбооны шинэчилсэн бүтэц ерөнхий зохион байгуулагчаар ажиллалаа.







Алтын төлөө өсвөрийн эмэгтэй хурд yes

 Эмэгтэй өсвөр нас Хувийн дугаар Хэсгийн авиралт 1/4 авиралт Хагас шигшээ Шигшээ  
Овог/нэр  Х/Дугаар А Б  
1 Г.Азбилэг Хязгааргүйд мац 4 33.98 24.66 27.35 29 23.39 алт
2 Б.Номин-Эрдэнэ RTU-2 9 26.66 0 38.23 25.57 23.4 мөнгө
3 Н.Цолмон URSA спорт бэлтгэлийн төв 5 28.19 25.05 23.4 0 23.03 хүрэл
4 Ц.Анар Найрамдал баг 14 30.17 28.04 30.54 0 35.56 4


Алтын төлөө өсвөрийн эрэгтэй хурд  yes

 Эрэгтэй өсвөр нас Хувийн дугаар Хэсгийн авиралт 1/4 авиралт Хагас шигшээ Шигшээ  
Овог/нэр  Х/Дугаар А Б  
1 Б.Балжинням Хязгааргүйд мац   9.17 9.87 11.17 12.07 8.81 алт
5 А.Мөнхболд URSA спорт бэлтгэлийн төв     13.57 13.05 14.78 11.75 мөнгө
3 О.Отгонбаяр Сутайн бор 1 31 25.32 20.86 16.24 21.22 17.26 хүрэл
4 Б.Хүрэлтулга Эрдэнэт уулын холбоо 20 18.04 0 17.79 17.13 17.7

4


Ялагч болсон нийт хүүхдүүддээ баяр хүргэе  wink

#Sport #Спорт #Freetime #Hobby