5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

12 САЯ ТОНН МӨСӨН УУЛ ГРИНЛАНДЫГ АЙЛГАЖ БАЙНА


М.Тэнгис | YOLO.MN
2018-07-20

Гринландын баруун эргийн оршин суугчдыг аварга том мөсөн уул ойртон ирж их хэмжээний үер болон цунамигийн аюул заналхийлж эхэлсний улмаас нүүлгэн шилжүүлээд байна.

Нью-Йорк Таймс сонины мэдээлснээр уг мөсөн уул долоодугаар сарын 12-ны өдөр анх үзэгдсэн бөгөөд, одоогоор “Инаарсуйт” хотын хойт хэсэгт тулж очоод байгаа ажээ. Мөсөн уулын өргөн ойролцоогоор 200 метр ба далайгаас дээш 100 метр орчим хэсэг нь ил харагдаж буй. Хиймэл дагуулаас хийсэн хэмжилтээр түүний жинг хамгийн багадаа 12 сая тонн хэмээн тооцоолсон тухай Таймс сонин дурьдсан байна.

Мөн 169 хүний гэр орон болсон “Инаарсуйт” хотын ойр орчмыг сүүдэрлэх хэмжээний аварга том мөсөн уул хагарч цуурвал салж унасан хэсгүүд нь хотыг бүрэн усанд автуулахуйц далайн давалгаа үүсгэх аюултай ажээ. Өнгөрөгч баасан гараг буюу долоодугаар сарын 13-нд эрэгт хамгийн ойр оршин суудаг 33 хүнийг нүүлгэн шилжүүлж, бүх завь, усан онгоцуудыг арлын төв хэсэг рүү зөөгөөд буй тухай нутгийн хэвлэлүүд мэдээлэв. Энэ хугацаанд нутгийн оршин суугчдын хувьд мөсөн уулыг хагарч живэхийг, эсвэл салхинд туугдан аюулгүй учруулахааргүй зайд холдохыг хүлээхээс өөр арга байхгүй ажээ.

“Сэрмитсиак” агентлагт уг асуудлыг хариуцан ажиллаж буй цагдаагийн дарга Аккалук Петерсон, “Долоодугаар сарын 14-ны өглөө мөсөн уул эрэг рүү дахин 600 метр ойртож очсон бөгөөд, нүүлгэн шилжүүлэлтийг үргэжлүүлэн хийх шаардлагатай эсэхийг тооцоолж байна” гэж мэдээлжээ.

Грийнландад урьд өмнө олон мөсөн уул ойртон ирж байсан удаатай боловч энэ удаагийнх хамгийн томд тооцогдож байгааг Австралийн шуурхай мэдээний алба хэлж байна. Тосгоны зөвлөлийн гишүүн хатагтай Сюзан К.Эллиасэн, “Хэзээ ч хагараад унаж мэдэхээр нүх сүв, цууралтууд нүдэнд ил харагддаг. Бид үргэлжийн айдастай амьдарч байна” хэмээжээ.

Эх сурвалж: livescience.com

#Iceberg, #Iceland