"Ууртай шувуу" кино бокс-оффисыг тэргүүлж эхэллээ


Сондор | YOLO.MN
2016-05-24

Анх "Ууртай шувуу" нэртэй аппликэйшн хэлбэрээр гарч байсан тоглоом өдгөө дэлгэцийн уран бүтээл болжээ. "Ууртай шувуу" кино боксоффисыг тэргүүлж эхэллээ.

Тус анимэйшн кинонд жүжигчин Жэйсон Судейкис, Петер Динклэйж, Жош Гад, Билл Хейдер, Дэнни МакБрайд нар дуу оруулжээ.



Нисдэггүй шувуудын жижиг арлын диваажинд нэгэн ууртай шувуу амьдардаг байжээ. Гахайны хаан Леонардагаар удирдуулсан хорон санаат гахайнууд заналхийлж байгааг Ууртай шувуу олж мэдэв. Хорон санаат гахайнуудыг мөрдөж, тэдний хорон муу төлөвлөгөөг мэдэхийн тулд хэн нэгэнтэй хамтран ажиллах ёстой байв. Ууртай шувуу өөр хоёр шувуутай хамтран ажиллаж, тэдний арлын диваажинд ирсэн нууцлаг гахайнуудыг мөрдөж эхэлнэ.

Энэ 7 хоногийн Бокс-Оффисын дэлгэрэнгүйг ЭНД дарж үзээрэй wink

#Кино #Movie #boxoffice #angrybird