Бусдын хэлэхийг үл тоон АМЖИЛТАД ХҮРСЭН охин


Сэтгүүлч Э.Цовоо | YOLO.MN
2018-07-19

Арван найман настай Маристелла (Maristella) хэмээх охин арван гурван настайдаа өөрийн бизнесийг эхлүүлэх гэж оролджээ. Тэрээр өвөрмөц маягийн гоёл чимэглэл хийхийг зорин ойр дотны хүмүүсдээ хэлтэл тэд түүнд “Тийм ээ чи чадна” гэж хэлсэн ч тэдний нүднээс нь үл тоомсорлолт, хий дэмий хоосон яриа гэж хүлээж авч буй нь илт байжээ.

Ийнхүү тэдний хандлагыг ойлгосон Маристелла өөртөө “Би заавал амжилтад хүрэх болно гэж амлан таван жилийн дотор гайхалтай амжилт гаргажээ. Маш их хичээсний үр дүнд охин өөрийнхөө 5000 гаруй гоёл чимэглэлийг дэлхийн 60 гаруй улс оронд худалдаалсан байна. “FOX, ABC, CBS, NBC” зэрэг олон газраас түүнийг ярилцлага өгөхийг гуйсан ажээ. Тиймээс бүгдээрээ хамтдаа түүний гоёл чимэглэлийг хамтдаа сонирхоцгооё.

Эх сурвалж: boredpanda.com

#jewelry