Дөнгөж 20 настай тэрбумтан КАЙЛИ ЖЕННЕР болон түүний гэр бүл


Т.Мөнхжин | YOLO.MN
2018-07-19

Телевизийн шоу од, 20 настай ээж, Кайли Косметикийг үүсгэн байгуулагч Кайли Женнер нь 166,5 сая долларын орлогоороо FORBES сэтгүүлд  ДЭЛХИЙН ХАМГИЙН их орлотой ТОП 10 хүний гуравт бичигджээ. Түүний гоо сайхны бүтээгдэхүүн гэхэд 165 сая долларын орлого олсон байна. Ээж нь болох Крис Женнер нь дэлхийн хамгийн өндөр цалинтай алдартнуудын эгнээнд эхний 100-д бичигддэг аж.

Кайли Женнер нь инстаграмд л гэхэд 110 гарай сая дагагчтай ба “ Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл бол гайхалтай платформ” гэж тэрээр хэлжээ.

1997 оны наймдугаар сарын 10-нд Лос Анжелес мужид Крис Женнэр болон хөнгөн атлетикийн төрлөөр 1976  оны олимпийн алтан медалт Брүис Женнэр нарын отгон охин бол мэдэлжээ.  Угтаа бол Кендал Женнэрийн зулай гишгэсэн төрсөн дүү юм. Түүний ээжийн талаас түүнд дөрвөн нагац байдаг ба Кортни Кардашян, Ким Кардашян, Хлоя Кардашян бас Роб Кардашян.


Кардашян гэх овог нь түүний ээж Крис Женнерийн анхы нөхөр Роберт Кардашяны овог юм.



Роберт Кардашян нь улаан хоолойны хорт хавдраар 2003 онд 59 насандаа таалал төгссөн юм.  
Харин түүнд аавых нь талаас Берт Женнер, Броди Женнер, Брэндон Женнер, Кейси Женнер  нар байдаг.



Аль аль ч талаасаа тэр бол хамгийн отгон нь. Кайли Женнер 2007 онд дэлгэцийн карьераа эхлүүлсэн бөгөөд гэр бүлийнхний алдартай телевизийн цуврал “Keeping up with the Kardashians”-д оролцсон.



Удаагаар 13 настайдаа ‘SEARS’ дэлгүүрийн моделоор карьераа үргэлжлүүлсэн. Дараагаар ОК! , Teen vogue  гэх мэт алдартай сэтгүүлийн фото модел болсон юм.  Кардашяны гэр бүлийхний нэгэн давуу тал бол хаана ч үл давтагдах тэдний онцгой нүд хөмсөг юм.



Эгч дүү Женнерүүд 2014 онд өөрсдийн гоёл чимэглэлийн загваруудыг гаргаж байжээ. Цааш үргэжлүүлэн эгч дүү нар гутал ,гар цүнхний зах зээлд орсон юм.



2015 онд амжилтын ундарга болох “KYLIE LIP KIT”-ээ худалдаанд гаргасан түүнчлэн хувийн вебсайт болон аппликейшныг эхлүүлсэн юм. Түүнчлэн тэрбээр “Life of Kylie” хэмээх хувийн шоутай аж.



2014 оны есдүгээр сараас рэппер залуу Тайгатай болзож эхэлсэн. Тэд хамтдаа байх хугацаандаа Кайли нь Тайгагийн дууны хэд хэдэн клипэнд ч дүрээ мөнхлөөд амжсан. 18 насныхаа төрсөн өдрөөр Кайли маань Тайгагаас $260,000 үнэтэй цагаан феррари /Ferrari/ 458 загварыг бэлгэнд авсан нь маш их шуугиан тарьж байсан. Хосууд 2017 оны дөрөвдүгээр сард салсан.
Дэлхий ч үнэхээр жижигхэн юм даа гэдгийг тэдний гэр бүлээс харж болох юм. Тайгагийн хуучин эхнэр болох Блэк Чина нь Кайлигийн ах болох Роб Кардашянтай 2016 оны нэгдүгээр сараас хойш болзож эхэлсэн юм. Гэвч тэд дөрөвхөн  сарын дараа сүйгээ тавьсан нь тэдний гайхалтай дотно харьцааг илтгэнэ. 2016 оны 11-р сард тэдний үзэсгэлэнт охин болох Дрим Рене Кардашян мэндэлсэн ч хосууд 2017 оны зун салсан нь энэ юм.



Дахин нэгэн реппер залуу болох түүний охины эцэг Трэвис Скоттой 2017 оноос хойш хамт амьдарч байгаа юм. Хосууд 2018 оны хоёрдугаар сард бяцхан гүнж Стормигээ өлгийдэн авчээ.



Кендалл Женнер нь 1995 оны 11-р сарын 3-нд Лос Анжелес мужид Крис Женнер, Брүис Женнер нарын ууган охин болон мэндэлсэн.  Анх 2007 онд гэр бүлийн цуврал болох “Keeping up with the Kardashians”-д оролцож олны нүдэнд өртсөн гэдэг. Бусад эгч дүүгээсээ биеийн галбарын хувьд хамаагүй өөр, яг л загвар өмсөгчид баймаар урт хөл нь бусдын анхаарлыг ихэд татсан хэмээдэг.



Анх түүнийг 14 настай байхад ээж нь “Wilhelmina”-гийн моделийн карьерийг нь эхлүүлж байсан. Кендалл Женнерийн алдар нэр өссөөр Harper’s Bazaar, GQ and Vogue гэх мэт сэтгүүлийн нүүрийг чимсэн. 2015 болон 2016 онд “Teen Choice awards”-д хүн болгонд таашаагдсан моделоор сонгогдож байсан. Forbes сэтгүүл дээр өндөр үнэлгээтэй моделуудын нэгээр бас шалгарч байсан.



Хлое Кардашян нь 1984 оны зургадугаар сарын 27-нд Крис Женнерийн гурав дахь охин болон мэндэлсэн. Түүний хамгийн том өөрчлөлт хийсэн зүйл нь тэрээр жингээ хасаж өөртөө бүрэн шинэчлэлт хийсэн явдал юм. Энэ нь түүнийг хувийн шоу болох ‘Revenge Body with Khloe Kardashian”-ийг үүсгэн байгуулах гол шалтгаан болжээ. Уг шоуны гол утга нь тухайн хүний илүүдэл жинг хасаад зогсохгүй цогц өөрчлөлт, өөртөө итгэх итгэл, эрч хүчийг өөрт нь өгдөхөд оршдог.



Хлое Кардашян NBA-гийн од болох Ламар Одомтой 2009 онд хайрын романсаа эхлүүлж гэрлэсэн. Гэвч хосууд 2013 онд салцгаасан байна.



Түүний хайрын дуулиан үүгээр дуусаагүй. Кливлендские кавалерын тоглогч  Тристан Томпсонтой тэрээр шинэ хайрын түүх бүтээсэн юм. Таван насны зөрүүтэй хосууд 2018 оны дөрөвдүгээр сарын 12-нд бяцхан охин Трү Томпсоноо өлгийдэн авсан.  Гэвч  охин төрөхөөс 2 хоногийн өмнө Тристан Нью-Йоркийн буудалд үл таних нэгэн бүсгүйтэй орж буйгаар зураг нь цахим ертөнцөд цацагджээ.



Ким Кардашян Уэст 1980 оны 10 дугаар сарын 21-нд Крис Женнер,  Роб Кардашян хоёрын хоёр дахь охин болон Лос Анжелес мужид мэндэлсэн. Кимийн аав Роб Кардашян алдартай хуульч хүн байсан ба тэдний гэр бүл тансаг зэрэглэлийн Беверли Хиллсд амьдралаа өнгөрүүлсэн. 2006 онд тэрээр эгч дүүгийнхээ хамтаар нэрийн “D-A-S-H” дэлгүүрээ нээжээ. 2008 онд “Disaster” кинонд Лисагийн дүрд тоглож байжээ. Удаагаар “How I Met Your Mother”, “Benefits”, “America's Next Top Model” гэх мэт олон шоунд дүрээ мөнхөлж байжээ. Түүнийг хамгийн хөдөлмөрч бүсгүй гэж нэрлэж болох ба дүү Кендал Женнерийг загварын ертөнцөд хөл тавихад ихээхэн хувь нэмэр оруулсан. Магадгүй тэрээр гоо сайхны хагалгааг дэлгэрүүлэгч хэмээн нэрлэгддэг ч Ким Кардашян болон түүний гэр бүл хэзээ ч хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт орооцолдож байгүй.



2011 оны наймдугаар сарын 20-нд NBA-гийн тоглогч Крис Хамфристай гэрлэсэн боловч 72 цагийн дараа тэд салцгаажээ. 2012 оноос реппер залуу Канье Весттэй болзож 2013 онд тэдний анхны охин  Норт Уэст мэндэлжээ.



Кортни Кардашян нь энэ жил 39 настай ба Крис Женнер,  Роб Кардашян хоёрын ууган охин болон мэндэлсэн. ‘Keeping Up with the Kardashians’-шоугаар од болсон ба тэрбээр жүжигчин бас фото модель юм.



Гурван хүүдийнх нь эцэг болох Скотт Дисковтой 2006 онд хайрын түүхээ эхлүүлж байв. Гэвч хосууд 2015 оны долдугаар сард салцгаасан хэмээх харамсалтай мэдээг E! NEWS мэдээлсэн юм. Хосууд тус тусдаа амьдралаа хөөцгөөж Кортни Кардашян маань 25 настай модель залуу болох Юнес Бенжматай 2016 оны 12-р сараас хойш болзож эхэлсэн.  Скотт Дисков харин Жастин Биберийн экс найз охин болох София Ричиетай болзож байгаа аж.



Эх сурвалж:  https://www.imdb.com  https://www.forbes.com/  

 

#ShowStar