АНУ-д ТЭТГЭЛЭГТЭЙ суралцах нь


Дэлхийн шилдэг их сургуулиудыг жил бүр тэдний боловсролын тогтолцоо, хөтөлбөрийн чанар чансааг харгалзан үзэж гаргадаг бол уг жагсаалтанд АНУ-ын шилдэг их сургуулиуд эхний байруудыг хадгалсаар байгаа нь дэлхий нийтийн хүүхэд залуусын  гол зорилго болоод байгаа билээ. Тэгвэл АНУ-ын зүгээс суралцах эрмэлзэл хүсэл сонирхолтой олон улсын оюутнуудад зориулан олон төрлийн тэтгэлэг, боломжуудыг олгодог байна. Ингээд эдгээр боломжуудыг Америкт суралцахаар төлөвлөж  буй хүүхэд, залуусдаа сонирхуулья.

АНУ-ын засгийн газрын санхүүжилтээр олгодог тэтгэлэгүүд:

Фулбрайтын гадаад оюутны тэтгэлэгт хөтөлбөр

   1946 оноос эхлэлтэй сенатч Виллиам Фулбрайтын санаачилсан тэтгэлэгт хөтөлбөр орон орны залуучуудад АНУ-д боловсрол эзэмших, эрдмийн зэрэг хамгаалахад нь тусалдаг хамгийн нэр хүндтэй хөтөлбөр юм. Энэ хөтөлбөр нь дэлхийн өнцөг булан бүрээс 8000 орчим залуусыг сонгодог ба Монгол улсад 1994 оноос хойш хэрэгжиж байна.

Зарлагдах хугацаа:

- Жил бүрийн нэгдүгээр сард эхэлж гуравдугаар сарын сүүлчээр материалаа хүлээн авдаг.

- Монголын засгийн газрын санхүүжилттэй хөтөлбөр жил бүрийн дөрөвдүгээр сард зарлагдаж, зургадугаар сарын сүүлээр материал хүлээж авдаг.

Шалгаруулалтыг АНУ-ын төрийн департамент болон Монгол улсын засгийн газар санхүүжүүлж Улаанбаатар хот дахь АНУ-ын ЭСЯ хариуцдаг.

Шаардлага:

  • Монгол улсын иргэн, одоо эх орондоо амьдарч буй.
  • Бакалаврын зэрэгтэй байх
  • Англи хэлний зохих мэдлэгтэй байх./TOEFL-IBT/ оноотой байх

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу.

Хюберт Хамфригийн Тэтгэлэгт хөтөлбөр

АНУ-д арван сарын туршид суралцах хүсэлтэй олон улсын туршлагатай мэргэжлийн тэтгэлэгт хөтөлбөр юм. Энэ хөтөлбөр нь салбартаа тогтвортой ажиллаж буй мэргэжилтнүүдийг АНУ-д нэг жилийн хугацаанд мэргэжил боловсролоо дээшлүүлэх Магистрын зэргээр сурах оюутнуудад олгодог.

Зарлагдах хугацаа:

  • Жил бүрийн нэгдүгээр сард эхлээд дөрөвдүгээр сар хүртэл материалаа хүлээн авна.

Шаардлага:

  • Англи хэлний зохих мэдлэгтэй байх /TOEFL-ийн оноо/
  • Монгол улсан иргэн
  • Бакалаврын зэрэгтэй байх

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу.

Засгийн газрын бус тэтгэлэгүүд

Эдгээр тэтгэлэгүүд нь олон улсын оюутнуудад зориулсан их сургуулиудын тэтгэлэгүүд юм.

  • Мичиганы Улсын Их Сургуулийн Олон Улсын Тэтгэлэг

Мичиганы их сургууль нь сургуулиа дөнгөж төгссөн бакалаврын түвшинд суралцах гэж буй олон улсын оюутнуудад олгодог.

  • Шинээр гарч ирж буй Глобал Лидер тэтгэлэг нь  Вашингтон дахь АНУ-ын их сургуулиудад суралцах тэтгэлэгт хөтөлбөр
  • Brandeis University Wien Олон улсын тэтгэлэг хөтөлбөр - Оюутан нийгэмд оруулсан хувь нэмрийг сонирхож буй өндөр дүнтэй амжилттай суралцагчдад санхүүжилт олгодог.
  • Кларкын Их Сургуулийн Дэлхийн Шинжлэх Ухааны Хөтөлбөр - 10,000-аас доошгүй ам долларын тэтгэлгээр суралцаж, эхний жилдээ олон улсын виз мэдүүлэгчдэд зориулж төлбөртэй дадлага хийхэд 2500 ам.долларын татвар ногдуулах тэтгэлэг олгоно.
  • Эмори их сургуулийн хэрэгцээнд суурилсан тэтгэлэгт хөтөлбөр - Эмори их сургуулийн олон улсын оюутнуудыг санхүүжүүлэх боломжуудаар баялаг сургууль юм. Оюутнууд санхүүгийн боломжгүй ч суралцах чадвар сайн  гэдгээ  харуулах ёстой гэнэ.
  • Харвардын Их Сургуулийн тэтгэлэг - Харвард дэлхийн өнцөг булан бүрийн оюутнуудад зориулж олон төрлийн (маш өрсөлдөхүйц) олон улсын тэтгэлэг олгодог.
  • Иллиной муж улсын их сургууль Олон улсын шагнал гардуулах ёслол - Иллиной муж нь сургалтын төлбөрөөс чөлөөлөх, шагнал урамшууллыг санал болгодог байна.
  • Айова Улсын Их Сургуулийн Олон Улсын Мерит Тэтгэлэг - Олон улсын оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр.
  • Нью-Йоркийн Их Сургууль Вагнер Олон улсын тэтгэлэг - Нью-Йоркийн их сургуулийн олон улсын оюутнуудад зориулагдсан.

Тус бүрийн дэлгэрэнгүй мэдээллийг өөрийн албан ёсны вэб сайтаас үзэж болно. Хэрэв Америкт суралцах чин хүсэл эрмэлзэлтэй л бол үүд хаалга үргэлж нээлттэй байгаа гэдгийг санаад өөрт байгаа боломжоо бүү алдаарай. Амжилт хүсье!

#Scholarship