“BlackPink” Инстаграм дахь ХАМГИЙН ОЛОН ДАГАГЧТАЙ хамтлаг болжээ


Э.Цовоо | YOLO.MN
2018-07-10

Ойрын үед улам бүр алдаршиж буй “BlackPink” хамтлаг Инстаграм (Instagram) сүлжээн дэх хамгийн олон дагагчтай охидын хамтлаг болжээ. Саяхныг хүртэл “Fifth Harmony” хамтлаг 10.5 сая дагагчтайгар тэргүүлж байсан билээ. Гэвч “BlackPink” 10.6 сая дагагчтай болсноор энэхүү жагсаалтыг тэргүүлэв. Түүний дараагаар “Little Mix” хамтлаг 9.4 сая дагагчтайгаар гуравдугаар байранд жагсах болжээ.

Мөн “BlackPink” хамтлагийн гишүүд тус бүрдээ хувийн Инстаграм хаяг нээсэн бөгөөд тэр дариудаа маш олон дагагчтай болж хамтлагийн гишүүн Женни (Jennie) хамгийн хурдан буюу 2 сая дагагчтай болсон K-POP дуучин болсон юм.

“BlackPink” хамтлагтаа баяр хүргэе.

#KPOP