“FIFA”-гийн үеэр EXO болон BTS-н дуу эгшиглэнэ


Э.Цовоо | YOLO.MN
2018-07-09

“FIFA” буюу Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Өмнөд Солонгосын алдарт хамтлагууд EXO болон BTS нарын дуу эгшиглэхээр болжээ. Долдугаар сарын 4-ний өдөр “FIFA”–гийн албан ёсны Твиттер (Twitter) болон Инстаграм (Instagram) хуудаснаа долдугаар сарын 15-ны өдөр Лужники (Luzhniki) цэнгэлдэх хүрээлэнд явах дууны тухай санал асуулга явагдсан бөгөөд уг санал асуулгад “EXO-Power”, “BTS- Fake Love”, “J Balvin-Mi Gente”, “Zedd-The Middle” зэрэг дөрвөн дуу 24 цагын турш өрсөлдсөн юм.

Твиттер дэх санал асуулгад нийт  3,233,207 хүн санал өгсөн ба Твиттерт хамгийн олон хүн оролцсон санал асуулга болж чадсан бөгөөд #FIFAxEXOPower гэх Хаштаг (Hashtag) тренд болсон байна. Ийнхүү EXO хамтлаг Твиттерийн санал асуулгад ялалт байгуулсан билээ.

“BTS” хамтлаг нь Инстаграм дахь санал асуулгад “Avicii-Hey Brother” “K’Naan- Waving Flag” зэрэг дуунуудтай өрсөлдөн үнэмлэхүй ялалт байгуулж нэгдүгээр байранд орсноор мөн “Fake Love” дуу нь эгшиглэхээр болжээ.

Тус хамтлагуудын шүтэн бишрэгчид маш их баяртай байгаа бөгөөд дуртай хамтлагийнхаа дууг Лужники цэнгэлдэх хүрээлэнд эгшиглэхийг тэсэн ядан хүлээж байгаа бололтой. Хоёр хамтлагтаа баяр хүргэе.

#KPOP, #FIFA2018