Залууст сонирхолтой 12 ВЛОГ


Ш.Мөнхбаяр | YOLO.MN
2018-07-09

Өсвөр үе, залуусын үзэх дуртай зүйлсэд багтах нэгэн зүйл бол влог билээ. YOLO.mn сайт уншигчиддаа зориулан хамгийн эерэг, шинэлэг, үр бүтээл болохуйц, сонирхолтой 12 ВЛОГ-ийг онцлон хүргэж байна.

  1. The Mongolian Family

АНУ-д амьдарч байгаа Монгол гэр бүл болох Тэмүүжин, Марлаа болон бяцхан охин Нара нар влогийг хөтлөн явуулдаг. АНУ-ын соёл болон тэнд ажиллаж амьдрахад анхаарах зүйлс, зөвлөгөөг влогоороо хүргэдэг.

Тэдний бэлтгэдэг влогийг үзэж илүү олон зүйлсийг мэдэж аваарай.

  1. Postive Mongolians

“Хосын жор” болон гадаадад хэрхэн суралцах, гадаад хэл хэрхэн сурах талаар мэдлэг түгээх олон влог, подкастуудыг Швед улсад амьдардаг хосууд Түвшээ, Дөлгөөн нар бэлтгэдэг.

  1. Tugs & Tsenguun

Сайхан хосуудын нэг, загвар өмсөгч Төгс, уран бүтээлч Цэнгүүн нарын цагийг хамтдаа хэрхэн өнгөрүүлж байгааг YouTube хуудаснаас нь үзээрэй.

  1. NN Sisters

АНУ-ын Хавай мужид амьдардаг эгч дүүс Номин, Номун нарын өдөр тутмын сонирхолтой, хөгжилтэй мөчүүдийг өсвөр насны охид үзэхэд тохиромжтой.

  1. Two Cellos

The Saway хамтлагийн дуучин Очко болон түүний найз охин Энхнаран нар Тайвань улсад суралцдаг. Тэдний хайрын сонирхолтой түүхүүдийг ВЛОГ-оос хүлээн авч үзээрэй.

  1. DamisUna B

DJ Una болон түүний найз залуу болох Dami нарын дурсамж дүүрэн влогийг үзэхийг санал болгож байна. Тэдний аялалын болон бусад сонирхолтой влогуудыг үзээрэй.

  1. Anu Harchu

Номны талаар эцэс төгсгөлгүй сэтгэл зүрхээ зориулан ярьдаг. Маш олон ном уншиж, түүнийхээ талаар сэтгэгдлээ влогийнхоо үзэгчдэд хүргэдэг.

  1. Mongolian In The City

Мөн л сонирхолтой влогуудыг бэлтгэн хүргэдэг хосуудын төлөөлөл. Тэдний хувьд Чех улсад амьдардаг.

  1. The Mongolian Student

Австри улсын Вени хотод суралцдаг хэсэг охидын цагаа хэрхэн үр бүтээлтэй, дурсамжтай, сонирхолтой өнгөрөөж буйг тэдний влогоос үзээрэй.

  1. IZ

“Ноён IZ” нэрээр нь бид багаасаа мэдэх Ирээдүйгийн бэлтгэдэг бичлэгүүдийг үзэж компьютерийн мэдлэгээ дээшлүүлэх боломжтой юм.

  1. Bilgunss

Өвөрмөц хэв маяг, үргэлж шинэ содон бүхнийг туршиж байдгаараа бусдаас онцлогтой. Хэл сурах нууц болон Япон улсад өнгөрүүлж буй хэрэг болохуйц бичлэгүүдийг түүний хуудаснаас үзээрэй.

  1. Jason Jayel

Бүжгийн “116”студийн бүжигчид, хөөрхөн хосууд болох Номин, Билгээ нарын нэгэн өдрийн тухай влогийг үзээрэй. Хайр хүрмээр гоё мэдрэмж танд төрнө гэдэгт итгэлтэй байна.

#vlog