Зун цаг буюу НАВЧИН ЦҮНХ


Сондор | YOLO.MN
2016-05-23

Зун цаг ирлээ. Энэ цаг үед зуныг улам санагдуулам өнгө, хэв маяг илүү гоё харагддаг. Жишээ нь нарыг санагдуулам шар өнгийн даашинз, цэлмэг тэнгэрийг санагдуулам номин өнгийн бүрх малгай, эсвэл навчийг санагдуулам ногоон өнгийн цүнх гэх мэт.

Будапешт хотноо амьдардаг Гарбиэллэ Молдовани өөрийн гараар “навчин цүнх” үйлдэрлэсэн нь олны сонирхлыг ихэд татаад байгаа гэнэ. Гэхдээ хэлбэр загвар нь л навч шиг болохоос материал нь цэвэр даавуу юм.

Тэрээр эко байдлыг эрхэмлэгч бөгөөд өөрийн бүтээлээ ч мөн ийм хэв шинжээр олон төрлөөр урлах дуртай гэнэ. Энэхүү цүнхийг хавар, намар ч үүрэхэд зуныг санагдуулам гоё байгаа биз.











#Охид #ХувцасЗагвар #Сонирхол #ӨсвөрНас #Fashion #Interest #Teenagers #Girls #Style