5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

Датаг хэрхэн УРТ ХУГАЦААНД ашиглах вэ?


YOLO.mn | YOLO.MN
2018-07-05

“Ухаалаг” хэмээх тодотголтой цаг үед амьдарч байгаа та бидний гар утасны төлбөр зарцуулалтаас ихээхэн хувийг эзэлдэг зүйл бол Дата. Тэгвэл дата эрх чөлөөг мэдрэнгээ зардлаа хэмнэх ухаалаг аргыг санал болгож байна. 

1. Хэрэглэгч ямар сайт руу ороход хэр хэмжээтэй дата зарцуулдгаа мэддэг байх шаардлагатай. Facebook, Youtube, Netflix, Skype зэрэг хамгийн их ашигладаг аппликейшнүүд дунджаар хэр хэмжээний дата шаарддагийг мэдэж байх нь зардлаа хянахад нэмэр болно. Жишээ нь Youtube сайтаас бичлэг үзэхэд нэг цагт дунджаар 240MBзарцуулдаг байна. Мөн таны үзэж байгаа бичлэгийн чанараас хамаарч дата зарцуулагддаг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй биз. 

2. Үүрэн телефоны операторуудаас дата хэрэглээний уян хатан нөхцөлүүдийг хэрэглэгчдэдээ санал болгодог болсон учраас олон сонголт дундаас хамгийн оновчтой ухаалаг сонголтыг хийх хэрэгтэй. Жишээ нь та 16’000 төгрөгөөр 30 хоногтой 3GB дата авахын оронд 15’000 төгрөгөөр30 хоногийн турш ашиглах 10GBдата авах нь илүү ухаалаг сонголт болно. Ингэснээр таны хэрэглээ илүү үр өгөөжтэй, бас хязгааргүй эрх чөлөөтэй болох юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу. Ингээд 10GB болон 3GBдатаг дунджаар 30 хоног ашиглахад ямар зарцуулалт хийж болохыг хүснэгтээр харьцуулж харуулъя. 

Ногоон-Хангалттай
Шар-Анхаарах
Улаан-Илүү дата хэрэгтэй
 

3. Та хэрэглэж байгаа үүрэн телефоныхоо санал болгож байгаа багцыг сайтар харьцуулж судлах хэрэгтэй. Тодруулбал 15’000 төгрөгийн карт худалдан авахад ямар ямар давуу талууд санал болгож байна гэдгийг харгалзаж хоног, яриа, мессэж, дата нь таны тогтмол хэрэглээнд нийцэж байгаа эсэхийг нягтлах нь чухал юм.   

4. Дата хэрэглээгээ байнга шалгаж байх. Хэрэглэгчид ихэнхидээ үр ашиггүй задгай хэрэглээ хийх нь элбэг бөгөөд авсан датандаа хяналт тавьж сурах нь ухаалаг хэрэглээтэй болох бас нэг арга зам. Мессэж илгээн датагаа шалгадаг боломж бүх операторд байгаа гэдгийг сануулъя. 

5. Эцэст нь дата хэрэглээ гэдэг нь мөнгө гэдгийг өөртөө ойлгуулаарай. Ажил, амьдралыг илүү амар хялбар болгож байгаа дата нь таны санхүүгээс шууд хамааралтай гэдгийг байнга санах нь чухал юм. Учир нь хүмүүс сарын төлбөрөө шууд л төлчихдөг болохоос хэр үр дүнтэй зардал гаргаснаа, зөвхөн датанд хэдэн төгрөг зарцуулснаа тэр бүр мэддэггүй. 

Зуны улирал дата хэрэглээ хамгийн ихээр идэвхждэг үе. Зөв, ухаалаг гэхдээ хязгааргүй хэрэглээтэй болохыг хүсвэл дээрх зөвлөгөөг мөрдлөг болгоод үзээрэй. 

#data, #technology