ФОТО: Дэлхийн хамгийн ЦАРАЙ МУУТАЙ нохой


Э.Цовоо | YOLO.MN
2018-07-05

Дэлхийн хамгийн царай муутай нохойг тодруулах тэмцээн 30 дахь удаагаа Сан Франциско (San Francisco) хотод зохион байгуулагджээ. Энэхүү  тэмцээнд “Zsa Zsa” хэмээх есөн настай Бульдог (BullDog) нохой тэргүүн байр эзлэн дэлхийн хамгийн царай муутай нохойгоор шалгарсан байна.

Царай муутай “Zsa Zsa” 1500 ам.доллараар шагнуулж эздээ баярлуулжээ. Тэрээр маш урт хэлтэй, мөн муухай шүдтэй аж. Энэ нь түүнийг улам царай муутай харагдуулж байсан хэмээн шүүгчид хэлжээ.

Таны бодлоор тэрээр хэр царай муутай санагдаж байна даа?

#uglydog