ЭЕШ: БАТЛАМЖ ХУУДСЫГ долдугаар сарын 01-05-ны өдрүүдэд ТАРААНА


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-06-27

ЭЕШ-ын дүн оноо, хариутай холбоотой МЭДЭЭЛЛИЙГ МЭРГЭЖИЛТНЭЭС авлаа.

2018 оны шалгуулагчид их, дээд сургуулиудад элсэх чухал шалгалт болох ЭЕШ зохион байгуулагдаад долоон хоног өнгөрсөн байна. 
ЭЕШ-ийн дүн, оноо болон хариутай холбоотой чухал мэдээллийг Боловсролын Үнэлгээний Төвийн хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Б.Цэрэннадмидаас тодрууллаа.

YOLOЭЕШ-ийн дүн, оноо хэзээ гарах вэ?
- Элсэлтийн Ерөнхий шалгалтын дүн, оноо 2018 оны 07-р сарын 01-ны 09:00 цагаас эхлэн БҮТ-ийн албан ёсны веб сайтад байршуулна. Дүн, оноо гарахаар шалгуулагчид өөрсдийн бүртгэлийн дугаар, нууц үгийг ашиглан шалгуулагчийн булан руу нэвтэрч орж харах боломжтой. Батламж хуудас 07-р сарын 01-05-ны өдрүүдэд тараагдана. Улаанбаатар хотод ЭЕШ өгсөн энэ оны төгсөгчид төгссөн сургуулийн захиргаанаас, орон нутгийн шалгуулагчид аймгийн БСУГ-аас, өмнөх онд төгссөн Улаанбаатар хотын шалгуулагчид Боловсролын Үнэлгээний төвөөс авна. 

YOLOИх, дээд сургуулиудын элсэлт хэрхэн явагдах вэ?
- Хөдөө, орон нутгийн элсэлтийг Монголын Их Дээд Сургуулиудын Консорциум өөрсдийн гаргасан хуваарийн дагуу явагдана. Улаанбаатар хотод шалгалт өгсөн шалгуулагчид тухайн их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх журмын дагуу элсэнэ.

YOLOШалгалтын хариу буюу түлхүүр мэдээллийн ямар сувгаар шалгуулагчдадаа хүрэх вэ?
- Элсэлтийн ерөнхий шалгалтын хариу өнөөдөр буюу 2018.06.27-ны өдөр “Зууны мэдээ” сонины тус өдрийн дугаарт хэвлэгдэн нийтлэгдсэн. 

YOLO: Ярилцсанд баярлалаа.

 

#ЭЕШ #Exam #School #University