“МЭРГЭЖИЛ БҮХЭН САЙХАН” өдөрлөг төв талбай дээр боллоо


Сондор | YOLO.MN
2016-05-22

“МЭРГЭЖИЛ БҮХЭН САЙХАН” өдөрлөг өнөөдөр Чингисийн талбайд боллоо.

Энэхүү өдөрлөгт Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын танилцуулга, мэргэжлийн ур чадварын үзүүлбэр, бүтээлийн үзэсгэлэн зэрэг томоохон арга хэмжээнүүд нэгэн дор болсон юм.

Мэргэжил сонголтоо хийх гэсэн, ирээдүйд суралцах сургууль, коллежоо судлахаар хүүхэд залуус энд ирсэн байлаа. Мөн сургууль бүр өөрийн бэлтгэсэн үзүүлбэрийг танилцуулж, хамтлаг дуучид ч хүрэлцэн иржээ. Түүнээс гадна Дорноговь аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн багш А.Батбаатар 3D сийлбэр хийх үзүүлбэрийг сонирхуулж олныг гайхшруулсан юм.

Тус үйл ажиллагааг “Эмоци” продакшины жүжигчид Төтө болон Тэмка нар хөтлөн явуулж байлаа. Мөнхийн Реп, Lumino хамтлаг, дуучин Бичүү нар ая дуугаа өргөн, AIM4R студийн залуу бүжигчид доргиож, авъяаслаг сурагч хүүхдүүд дуу дуулж, бүжиг хийсэн юм. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж хөтлөгчийн үг болон дууны үгийг дохионы хэлээр Бямбадэлгэр багш тайлбар хийж байлаа.

Мөн сургуулийн сурагчид өөрсдийн хийсэн зүйлсийг дэлгэн тавьж сонирхсон хүмүүст тайлбарлаж, тухайн мэргэжлийн давуу тал болон сургуулийнхаа талаар сонирхолтой яриа өрнүүлж байсан юм. 

 


































































































#Мэргэжил #Оюутан #Сурагч #ЭЕШ #Lesson