“ХОРВООГИЙН ОЛОН ӨНГӨ” олон улсын хэл, соёлын наадам өнөөдөр СТӨ-нд болно


Сондор | YOLO.MN
2016-05-21

“Олон улсын Турк хэлний холбоо”-ноос жил бүр зохион байгуулдаг “Хорвоогийн олон өнгө" олон улсын хэл, соёлын их наадам Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна.

Наадмын нээлтийн ажиллагаа өчигдөр Чингисийн талбайд эхэлсэн бол өнөөдөр дэлхийн өнцөг бүрээс хүрэлцэн ирсэн хүүхдүүдийн соёл, урлагийн тоглолтоор наадмаар үргэлжилж байна. "Хорвоогийн олон өнгө" цэнгүүн өнөөдөр СТӨ-нд 15 цагт болох юм.

Тус наадмын зорилго нь олон янзын хэл соёл, өв уламжлалыг олон түмэнд таниулан, хамгаалахад оршдог бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн сурагч хүүхдүүд өөрсдийн соёл, ёс заншлыг зохион байгуулж буй улсын орны ард түмэнд танилцуулж сурталчилдаг байна.

Дэлхийн 140 орны сурагч хүүхдүүдийн эх хэл, соёл заншлаа танилцуулан оролцдог тус үйл ажиллагаа нь өмнө нь зөвхөн Туркэд зохиогддог байсан бол 2013 оноос хорвоогийн олон өнгийг дэлхийн янз бүрийн газар нутаг, улс орон хүргэхээр зорьж байна.

 







#world #teenagers #freetime