Олон орны ТҮҮХ, СОЁЛЫГ танилцуулах өдөрлөг боллоо


Үжин | YOLO.MN
2016-05-20

Чингисийн талбайд өнөөдөр XIV  дэх Олон улсын хэл, соёлын Их наадам болж байна. Олон улсын Турк хэлний холбооноос хоёр дахь жилдээ Улаанбаатар хотод зохиогдож буй тус наадмын хүрээнд Чингисийн талбайд орон орны үзэсгэлэн нээгдсэн байна.

Өнөөдөр бид Турк, Их Британи, Япон, Хятад, Франц, Герман, Филиппин, Бразил улсын үзэсгэлэнгээр зочиллоо.

Энэхүү үзэсгэлэнг “Элит” олон улсын дунд сургууль, Улаанбаатар Эмпати бүрэн дунд сургуулийн сурагчид оролцон орон орны түүх, соёлыг танилцуулав. Сурагч хүүхдүүд тухайн орны үндэсний хувцсыг өмсөөд тус орныг сурталчилж байлаа. Тэд тухайн орны онцлог зүйлсийг нь сонирхсон хүүхэд бүрт танилцуулж мэдлэг олгон, зочидтой халуун дотно яриа өрнүүлж харагдана лээ. Үүнээс гадна орон орны гал тогооны хоолыг эндээс амсах боломжтой байлаа.

Сонирхуулахад, маргааш буюу тавдугаар сарын 21-нд XIV дэх Олон улсын хэл, соёлын Их наадмын хөтөлбөрийн хүрээнд, Олон үндэстний хүүхдүүдийн хамтарсан "Хорвоогийн олон өнгө" нэртэй урлагийн тоглолт СТӨ-нд  15:00 цагт болно.
 





















#world #teenagers #freetime