ФОТО: Үзэгчдийг ДОРГИОСОН “XMF 2018”-ийн поп, электро хөгжмийн ҮДЭШ


Сондор | YOLO.MN
2018-06-17

Монголын хамгийн том хөгжмийн наадам “XMF 2018”-ийн хоёр дахь өдрийн тоглолт өчигдөр хамтлаг дуучдын огшуулам хэмнэлттэй дуу хөгжим болон залуусын доргисон эмоцийн хослолоор үргэлжиллээ.  

Хоёр дахь жилдээ болж буй “XMF 2018” буюу “Хуур хөгжмийн фестивал”-ийн эхний өдөрт хип хоп хамтлаг дуучид байсан бол өчигдөр буюу хоёр дахь өдрийн тоглолтод поп болон электро хөгжмийн чиглэлээр уран бүтээлээ туурвидаг 20 гаруй хамтлаг дуучин уран бүтээлээ толилуулж тайзыг доргиосон юм. 

Уран бүтээлчдийг дурдвал А-Sound, DJ Одонбат, 3 охин, Гантогоо, Намуун, Маралжингоо,  Хишигдалай, Наки, Наагий, One Way, The Compass, X-Vit, The Voice Of Mongolia шоуны ялагч болон уран бүтээлчид болох Энгүүн, Ариунжаргал, Буянгэрэл, Батбаяр, Энхсүх, Бүжинлхам нар ая дуугаа өргөсөн юм. 

Энэ өдрийн наадмын онцлох уран бүтээлчид, үзэгчдийн хамгийн ихээр хүлээлт болж байсан дуучид бол яах аргагүй The Voice of Mongolia наадмынх шилдэг оролцогчид байлаа. Магадгүй тэдний гараа гараа, тэдний карьер XMF-ийн тайзнаас ийнхүү эхэлж байна. 

Тоглолтын төгсгөлд УКА, Намуун, Татар хамтлагийнхан XMF-ийн сүлд дууг дуулж  түүний дараагаар Японы DJ YAKSA хурсан олныг доргиосон юм. 

Сонирхуулахад тус наадмын хоёр дахь өдрийн тоглолтын үйл явцыг YOLO.mn сайтын сэтгүүлч Ш.Мөнхбаяр шууд сурвалжлага хийн та бүхэнд хүргэсэн билээ. 

Тус наадмаас хийсэн фото мэдээллийг хүлээн авна уу. wink

































#XMF #Music #LiveShow