XMF хөгжмийн наадмын тоглолтын үйл явцыг Ш.Мөнхбаяр LIVE сурвалжилна


Сондор | YOLO.MN
2018-06-15

XMF 2018 хөгжмийн наадмын МАРГААШИЙН тоглолтын үйл явцыг YOLO.mn сайтын сэтгүүлч Ш.Мөнхбаяр газар дээрээс нь буюу Төв Цэнгэлдэх хүрээлэнгээс LIVE сурвалжлага хийн хүргэх болно. 

XMF 2018 хөгжмийн наадам хоёр дахь жилдээ болж байгаа бөгөөд наадмын гол зорилго нь залуу нуугдмал авьяас тайзнаа үзэгчдийг хэрхэн байлдан дагуулж чаддагийг харуулахаас гадна олон улсын мэргэжлийн баг бүрэлдэхүүн, уран бүтээлчдийг хамардгаараа онцлог юм.

Наадмын ерөнхий зохион байгуулагчаар BRB компани, хамтран зохион байгуулагч Marshall Inc, Мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгч Гэр контент групп, Ерөнхий ивээн тэтгэгч Голомт банк оролцож, илүү дэвшилтэт шинэ техник, технологийн хүчийг ашигласан мэргэжлийн тайзыг засаж залуучууддаа хүргэх гэж байна.
XMF-ийн тайзнаа өөрийн шилдэг дуу хөгжмөө өргөх дэлхийн хөгжмийн одод DJ Yaksa&Royal, Буриадын Dze/Saryuna болон Монголын 40 гаруй хамтлаг дуучид, DJ нар тодорлоо. 

Хөгжмийн наадмын эхний өдөр болох зургаадугаар сарын 15-нд Татар болон LUMINO хамтлагаар тэргүүлсэн 22 хамтлаг дуучин уран бүтээлээ хүргэнэ.

Харин наадмын хоёр дахь өдөр буюу маргааш поп, электро хөгжмийн чиглэлээр уран бүтээлээ туурвидаг 20 гаруй хамтлаг дуучин уран бүтээлээ толилуулж, УКА болон EDM урсгалын Азийн топ продюсер, DJ ROYAL нар энэ өдрийн тайзыг тэргүүлнэ.

#XMF #Music #LiveShow