ЗӨВЛӨМЖ: Маргааш ЭЕШ өгөх гэж буй БҮХ ХҮНД зориулав


1. САЙН УНТАЖ АМАР

Маргааш бол та бүхний хувьд маш чухал өдөр учраас дор хаяж найман цагийн нойр авахыг зөвлөж байна. Сайн унтаж амарч чадвал шалгалтын үеэрх анхаарал төвлөрөлт, үр бүтээмжтэй байдалд чин маш чухал нөлөөтэй бөгөөд утас, зурагт, интернэтээ салгаад тухтай унтаж амраарай. 

2. БУГУЙН ЦАГ ЗҮҮ
Орж байгаа анги танхимд чинь хананы цаг байхгүй эсвэл хэт хол байрласан байж магадгүй. Тиймээс шалгалтад хэр их цаг хугацаа үлдсэн, дутуу даалгавруудаа ямар зохион байгуулалтайгаар хийх талаар баримжаа олж авахын тулд бугуйн цаг танд их тус болно. 

3. БИЧИГ БАРИМТАА ДАХИН НЭГ ШАЛГА
Нэг л бичиг баримт дутуу бол шалгалтад орох боломжгүй тул бичиг баримтуудаа маш сайн шалгаж тусгай хавтсанд хийж бэлдвэл их тохиромжтой. 

  • Бүртгэлийн хуудас /Энэ онд ЕБС төгсөж буй шалгуулагч нь бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сургуулийн захирлаараа гарын үсэг зуруулж, тамга даруулж баталгаажуулна. 2018 оноос өмнөх оны шалгуулагчийн бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан тул шууд хэвлэн авна/
  • Суудлын хуваарь
  • Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлэн ирнэ.

4. ХАРАНДАА БОЛОН ҮЗГЭН БАЛАА ТУСГАЙ САВАНД ХИЙЖ, БИЧИГ БАРИМТНААСАА ХОЛ БАЙЛГА
Хариултын хуудсыг харандаагаар бөглөх боловч Монгол хэл бичгийн шалгалт дээрх зохион бичлэгийн ажлыг үзгэн балаар гүйцэтгэх учраас үзгэн балныхаа нөөц, харандаа, баллуурныхаа бэлтгэлийг хангаарай. Гүйх болон халуун наранд бал бааж бичиг баримтыг чин бохирдуулж болзошгүй гэдгийг анхаарч тусгай саванд хадгалахыг зөвлөж байна.

5. ӨНӨӨДРИЙГ АМАРЧ ӨНГӨРӨӨ
Өдийг хүртэлх хугацаанд шалгалтандаа бэлдсэн бэлтгэлээс чин болоод тархи чин хэт их ачааллаж, ядарсан байдалд орсон байгаа. Тиймээс шалгалтын өмнөх өдрийг ном, дэвтрээ хаагаад амрааж өнгөрөөх нь маш чухал үр дүнтэй шүү.

6. ШАЛГАЛТНААС НЭГ ЦАГИЙН ӨМНӨ ШАЛГАЛТ ӨГӨХ БАЙР ДЭЭРЭЭ ОЧ
Суудлын хуваарь дээр бичигдсэн шалгалт өгөх байр дээрээ дор хаяж нэг цагийн өмнө очсон байх хэрэгтэй. Хэдэн жилийн өмнө ЭЕШ өгөх үед нэлээд хэдэн хүүхэд хоцорч ирсэн учраас шалгалтандаа орж чадаагүй бөгөөд тэд дараа нь “шалгалт өгөх байраа олохгүй төөрч цаг алдсан” гэх шалтгааныг хэлж байсан. Тиймээс ийм нөхцөл байдлыг харгалзан үзэж, шалгалтын байр дээрээ эрт очоорой.

7. ШАЛГАЛТЫН ХАРИУ ЗАРНА ГЭСЭН ХУДАЛ МЭДЭЭЛЭЛД БҮҮ ИТГЭ
Шалгалтын хариу худалдана гэсэн хуурамч мэдээлэлд автаж мөнгө болон шалгалтын оноогоороо хохирох явдал цөөнгүй. Аз одондоо бус мэдлэг, чадвар, өдийг хүртэл бэлдсэн хичээл зүтгэлд итгэвэл бүх зүйл аяандаа болно. 

Хүссэн оноогоо авч, хүссэн их сургуульдаа элсэн ороорой.
Амжилт хүсье! wink

 

#EYESH #ЭЕШ #EXAM