ФОТО: ДАШТ-2018 НЭЭЛТИЙН ЁСЛОЛЫН ажиллагаа


Цацаа | YOLO.MN
2018-06-15

ОХУ-ын нийслэл Москва хотын домогт Лужники цэнгэлдэх хүрээлэнд  Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслол болж өндөрлөлөө.

Европ тивдээ хамгийн томдоо ордог нийт 81000 хүний багтаамжтай уг цэнгэлдэх хүрээлэнд дүүрэн хүн цугласан байлаа.

Нээлтийн ёслолын ажиллагааг алдарт дуучин Робби Уиллиамс нээж, "Let me entertain you", "Feel " зэрэг дуунуудаа дуулснаас гадна Татарсны гавьяат жүжигчин, дуурийн дуучин Аида Гарифуллинагийн хамт "Angel" дуугаа толилуулсан нь нэн сонирхолтой байв.

Тоглолтыг нээж Ерөнхийлөгч В.Путин хэлсэн үгэндээ "Хүндэт нөхдөө Лужники домогт цэнгэлдэх хүрээлэнгээс мэндчилгээ дэвшүүлж байна.

Дэлхийн хамгийн том, хамгийн олон үндэстнийг хамарсан, эв найрамдлын билэг тэмдэг болсон томоохон тэмцээн эхэлж байгаад баяр хүргэе! Энэ тэмцээн Оросод анх удаа зохиогдож байгаад бид чин сэтгэлээсээ баяртай байна.

Манай улсад хөл бөмбөг зүгээр ч нэг олныг хамарсан спорт бус. Бид хөл бөмбөгт чин сэтгэлээсээ дуртай.

Жуулчид, хөгжөөн дэмжид, тамирчид гээд бүхий л хүмүүс хөл бөмбөгийн таашаалыг бүрэн мэдэрч, зочломтгой, халуун дотно Орос оронд байх хугацаандаа шинэ найз нөхөдтэй болж, нэг санаа зорилготой хүмүүстэй танилцах боломжийг олгохын төлөө бид энэ тэмцээний бэлтгэл ажилд хариуцлагатай хандсан билээ. Бүх улсын баг тамирчдад амжилт хүсье! Оросод тавтай морил" гэсэн юм.

Түүнчлэн ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино оросоор мэндчилж "Оросод болж байгаа ДАШТ-д тавтай морил. Өнөөдрөөс эхлээд нэг сарын хугацаанд дэлхийн нийтийг хөл бөмбөг байлдан дагуулах болно" гэлээ.

Хөл бөмбөгийн ДАШТ-ий эзэн орон ОХУ болон Саудын Арабын шигшээ багуудын тоглолтоор эхэлсэн бөгөөд тус улсуудын төрийн дуудлал эгшиглэснээр ийнхүү албан ёсоор ДАШТ эхэлсэн юм.


Нээлтийн ёслолын фото мэдээг үзнэ үү.



































#FiFA2018 #FIFA