СУРАГЧ, ОЮУТАН, ТӨГСӨГЧ хүртэх боломжтой 4 ГОЁ ТЭТГЭЛЭГ


Бизнес мэдээ | YOLO.MN
2018-06-18

“Хэнд ч боломж бий – Хамгийн гоё 4 тэтгэлэг”

Сүүлийн жилүүдэд оюутан залууст тэтгэлэгийн ач тус маш их үр өгөөжтэй зүйл болсон билээ. Гэхдээ зөвхөн оюутан ч биш сурагч, төгсөгч гээд та хэн ч байсан тэтгэлэгт хамрагдах боломжтой юм. Монголын хүүхэд залууст хамгийн ойр хамгийн гоё тэтгэлгүүдийг олгодог байгууллага бол “Оюу толгой” ХХК. Тэгвэл тус компаний олгодог тэтгэлгүүдийг танилцуулж байна. 

СУРАГЧДАД

1. Залуусын хөгжлийн хөтөлбөр 

“Оюу толгой” ХХК-аас ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад их сургуульд дэвшин суралцах ур чадвараа сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлдэг уг хөтөлбөрийг AIESEC Mongolia – Залуу удирдагч, соёл солилцооны нийгэмлэг хамтран явуулдаг. Уг хөтөлбөр хувь хүний хөгжил болон сурагчдын мэргэжил сонголтод дэмжлэг үзүүлэх,  “Би хэн бэ?”, “Багийн ажиллагаа”, “Томоор харах” гэсэн сонирхолтой сэдвийн доор 3 үе шаттайгаар явагддаг. Уг хөтөлбөрт хамрагдсанаар оюутан, сурагчид асуудал шийдвэрлэх, нийгэмд эерэгээр нөлөөлөх, сайн дурын оролцоогоо нэмэгдүүлэх зэрэг олон чадварыг эзэмшдэг онцлогтой юм. 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 


ОЮУТНУУДАД

2. Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр 

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн оюутан, сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд жилийн сургалтын төлбөр, сар бүр 200,000 төгрөгийн тэтгэмж, хөдөө орон нутгийн оюутнуудын дотуур байрны төлбөр, “Оюу толгой” ХХК-с зохион байгуулах хөгжлийн сургалтуудад хамрагдах эрх  болон “Оюу толгой” ХХК-д дадлага хийх боломжоор хангагддаг. 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.


3. “Говийн Оюу” тэтгэлэгт хөтөлбөр

Өмнөговь аймгийн уугуул залууст зориулсан уг тэтгэлэгт хамрагдсан оюутнууд орон нутагтаа шаардлагатай байгаа олон мэргэжлээс сонгон суралцахдаа сургалтын төлбөрөө “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гаас гаргуулан авах боломжтой. Түүнчлэн “Оюу толгой” ХХК-аас зохион байгуулах хөгжлийн сургалтуудад хамрагдаж мөн тус компанид дадлага хийх боломжтой. 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.  


ШИНЭ ТӨГСӨГЧДӨД

4. Шинэ төгсөгчийн хөтөлбөр 

Их сургуулиа төгсөөд удаагүй байгаа шинэхэн төгсөгчдөд ажлын туршлага олгож, тэднийг сорих, хөгжүүлэх, туршлагатай зөвлөхүүдтэй холбож дадлагажуулах зорилгоор “Оюу толгой” ХХК уг хөтөлбөрөө эхлүүлжээ. Үндэсний шилдэг техникийн мэдлэг бүхий боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэсэн тус дадлагажих хөтөлбөр нь 4 жилийн хугацаатай юм.Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 

Дээрх тэтгэлэгт хөтөлбөрүүд болон нэмэлт дэлгэрэнгүй мэдээллийг “Оюу толгой” ХХК-ий албан ёсны цахим хуудсаас www.ot.mn аваарай.

#Scholarship #OyuTolgoi #Teenagers #Student #University