ЗӨВЛӨГӨӨ: Гэрэл ЗУРГИЙГ ГОЁ авах 6 АРГА


Т.Тэргэл | YOLO.MN
2018-06-12

Хүн бүр л гар утастай болсон өнөө цагт зураг авна гэдэг асуудалгүй билээ. Гэхдээ гоё зураг авах нь их чухал. Фокусыг нь тааруулж, өнцгийг нь зөв сонгож, өнгөний зохилдолгоог сайн гаргаж чадах аваас гоё зураг гарах ч дараах хэд хэдэн зүйлийг анхаарахад бүр илүү гоё зургийг бий болгож болно. 

1.    БОЛОМЖ
Хамгийн боломжтой үе хүртэл хүлээх хэрэгтэй. Хүнээс гардаг дэндүү их баярласан харц, ид шид ундарсан инээднээс илүү сайхан зураг гэж бараг үгүй биз. Авсан зургийг чинь харж буй хүн ч тэр мэдрэмжийг мэдрэх тул холоос авахгүй байхыг зөвлөе.

2.    ГЭРЭЛ
Гэрэл сүүдрийг тааруулах хэрэгтэй. Хэрвээ зураг авах бие болон зураг авч буй хүн нь нарны урд тус тус байвал бие тэр чигтээ хараар гэрэлтэх болно. Царай харагдахгүй тул хар зураг шиг л гарна. Гэхдээ энэ нь нарны тусгалаас хамаарахыг анхааруулъя.

3.    АНЗААР
Зураг авч буй биеийн ар тал цулгуй байвал зураг их онцгой харагдах болно. Мөн биеийн ойролцоо элдэв тохиромжгүй зүйл байгаа эсэхийг анзаар. Үүнийг анзаарахгүй өнгөрөөвөл зураг онцгүй гарч магадгүй шүү. 

4.    ГОЛЛОХ ШААРДЛАГАГҮЙ
Анхлан зураг авч буй хүмүүс биеийг голлож авбал гоё гардаг хэмээн боддог. Энэ нь худал биш. Гэхдээ үүнээс олон боломж байдгийг мэдэх хэрэгтэй. Биеийн харц хаашаа байна түүний эсрэг багананд биеийг тулган авч, зайны үлдсэн хэсэгт цаад фоныг оруулж өгөхөд зураг мөн л үзүүштэй болох болно. Гэхдээ фокус нь бие дээр байхыг анхаараарай.

5.    УТАСНЫ ГЭРЭЛ (FLASHLIGHT)
Утасны гэрлийг харанхуй орчинд ойроос хүн бус биеийг тодруулж авахад илүү тохиромжтой. Хэрвээ хүнийг тодруулж авах гэж байвал нүдээ камерны эсрэг зүгт харуулахгүй бол нүдэн дээр гэрэл ойхыг магадлалтай шүү.

6.    “ЗЭВСЭГ” АШИГЛАХ
Зургийг утасны эффект бус БОДИТ эффектээр өнгө оруулж болдог. CD-ны өнгөрийг ойлгож, утасны гэрэл (flashlight)-ийг хагас тусгаж, зурганд орох цаад ханыг хүртэл гараараа чимж болдог.

#Photograph #DIY