Англи хэл дээр явагдах “NEXTEP” хөтөлбөрийн бүртгэл явагдаж байна


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-06-11

- Амьдралын хамгийн чухал алхмаа хийхэд БЭЛЭН ҮҮ? -

AIESEC ОУ-ын Залуучуудын байгууллагаас зохион байгуулах гэж буй ахлах ангийн сурагчдад зориулсан “NEXTEP” хөтөлбөрийг уншигчдадаа танилцуулж байна.

Энэхүү төсөл нь сурагчдын зуны амралтаар гурван долоо хоногийн хугацаатай зохион байгуулагдах ба төслийн удирдах багш нар нь AIESEC Олон Улсын Залуучуудын байгууллагын "Global Volunteer"-ын хүрээнд хүрэлцэн ирж байгаа гадаад багш нар байх юм.

Тус хөтөлбөрийн онцлог нь АНГЛИ ХЭЛЭЭР явагдах тул хэлний чадвараа сайжруулах боломжтой болно. wink

Хөтөлбөрийн хүрээнд:

  • Карьер зөвлөгөө
  • Дотоодын компаниудаар хийх танилцах аялал
  • Өөр өөрийн салбартаа амжилттай яваа зочин илтгэгчдийн илтгэлүүд
  • Мэргэжил, гадаадад сурах гэх мэт агуулгын талаарх сонирхолтой лекц, илтгэлүүд
  • Зарим чиглэлийн мэргэжлүүдийн суурь мэргэжлийн хичээлийг судлах боломж
    Соёлын өдөрлөг гэх мэт сонирхолтой олон үйл ажиллагаа зохион байгуулагдана. 

“NEXTEP”хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагч Ж.Номинтой тус хөтөлбөрийн талаар ярилцаж багахан мэдээлэл авлаа.

YOLO: Тус хөтөлбөрийн гол зорилго нь юу вэ?

-Монголын залуу үеэ биеэ даасан, өөртөө итгэлтэй, дэлхийн түвшинд өрсөлдөхүйц мэргэжилтэн болоход хувь нэмрээ оруулах, чиглүүлэх үүднээс хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж байна. Гол үйл ажиллагаануудад гадаад багш нарын хөтлөн явуулах хувь хүний хөгжил, мэргэжил сонголт, өөрийгөө танин мэдэхтэй холбоотой сонирхолтой лекцүүд, зочин илтгэгчид, дотоодын компаниудаар хийх аялал, ганцаарчилсан зөвлөгөө зэрэг багтах юм.

YOLO: Хөтөлбөрт хэдэн хүүхэд хамрагдах боломжтой вэ? Ямар шаардлагуудыг тавьж байгаа вэ?

-Бид өргөдлийн маягт гаргасан байгаа бөгөөд тэднээс 20 хүүхдийг сонгон авна. Хөтөлбөрийн ихэнх хувь нь англи хэлээр явагдах тул англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх хэрэгтэй. Мөн энэхүү хөтөлбөрийн үр дүн нь сурагчдаас ихээхэн хамаарах тул өөрийгөө хөгжүүлэх чин эрмэлзэлтэй байгаа эсэхийг мөн харгалзаж үзэх болно.

YOLO: Баярлалаа

Хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 

Хөтөлбөрийн бүртгэл 06-р сарын 15-ныг үргэлжилнэ. 

#English #Programme #Nexstep