"SPIDER MAN: Into The Spider-Verse" хүүхэлдэйн киноны TEASER видео цацагдлаа


Сондор | YOLO.MN
2018-06-11

“Columbia Pictures” болон “Sony Pictures Animation”-ийн хамтын бүтээл, “Marvel Comics”-ийн супер баатраас сэдэвлэсэн "Spider-Man: Into The Spider-Verse" хүүхэлдэйн киноны тизер сурталчилгааг цацаж эхэллээ.

Уран бүтээлчдийнх нь тодорхойлсноор өмнө нь гарч байсан "Хүн аалз" уран сайхны кинонуудаас ангид, бие даасан шинэ хувилбар болон гарч буй энэ кино нь оны сүүлээр буюу 12 дугаар сарын 14 -нд нээлтээ хийх юм. Энэхүү кинонд нэг биш нэлээд хэдэн хүн аалз гардгаараа онцлогтой аж.

Супер баатрын комик дүрээс сэдэвлэсэн хүүхэлдэйн кинонуудаас өнгөрсөн онд гарсан "The Lego Batman Movie" хамгийн их буюу “Box Office”-оос нийт 310 сая ам.долларын орлого олж байжээ. Үүний дараа “20th Century Fox”-ийн бүтээл "Captain Underpants: The First Epic Movie" хүүхэлдэйн кино 125 сая ам.долларын орлогоор удаалсан байна.

"Spider-Man: Into The Spider-Verse" хүүхэлдэйн кино 12 дугаар сарын 14-нд нээлтээ хийнэ.

#Spiderman #Animation