"ШИЛДЭГ БОЛОВСРОЛ-2018" үзэсгэлэн болно


"Шилдэг Боловсрол-2018" үзэсгэлэн ирэх сарын 2-4-ний хооронд болох гэж байна.

Монголын оюутны холбоо, Монголын залуучуудын Шинэ давлагаа ТББ-тай хамтран ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдөд гадаад болон дотоодын их, дээд сургууль, коллежуудын элсэлтийн үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх үүднээс "Шилдэг Боловсрол - 2018" үзэсгэлэн яармагийг 5 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. 

Үзэсгэлэн яармаг 2018 оны 07 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд “Blue Sky” цамхагийн нэг давхрын үзэсгэлэнгийн танхимд болно.
Холбоо барих утас: 99919002; 7011114

 

#Education #Event