Монголын их, дээд сургуулиудын БОСГО ОНОО, ЭЛСЭЛТ, БҮРТГЭЛ


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-06-07

Монгол улсын томоохон их, дээд сургуулиудад элсэж орох, ямар чиглэлээр элсэлт авах, тэдгээрт тавигдах босго оноо болон оюутнууддаа өгдөг тэтгэлэгүүдийн талаарх мэдээллийг уншигчиддаа хүргэж байна.  

Жич: 2018 оны 06-р сарын 01-ны байдлаар элсэлтийн журмаа гаргасан сургуулиудын мэдээллийг багтаасан болно. 

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Сургуулийн ерөнхий мэдээлэл: Монгол улсын ууган их сургууль (МУИС) нь 1942 онд байгуулагдсан байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухаан, инженерчлэл, хууль, эрх зүй, бизнесийн удирдлага, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын хөтөлбөрүүд бүхий бүрэлдэхүүн 5 сургууль, орон нутаг дахь харьяаллын 2 сургууль, үндэсний статустай 3 хүрээлэн, судалгааны нэгжүүдтэй,  бакалавр,  магистр,  докторын  сургалттай, либерал боловсрол (liberal art education) олгодог цогцолбор (comprehensive) судалгааны их сургууль юм.

Чиглэл болон босго оноо: Нийт 9 бүрэлдэхүүн/салбар сургуультай бөгөөд 80 орчим чиглэл/үндсэн мэргэжлийн хөтөлбөртөө ЕБС төгсөгчдийг элсүүлэх юм байна. МУИС-ын босго оноо Улаанбаатар дахь бүрэлдэхүүн/салбар сургуулийн хувьд 500 онооноос дээш байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

Сургуулийн веб: www.num.edu.mn 

Элсэлт: Элсэлтийн бүртгэл орон даяар 2018 оны 6-р сарын 22-ны өдрийн 09:00 цагт нээж, 7-р сарын 02-ны өдрийн 12:00 цагт хаах бөгөөд орон даяар ЭНЭ хаягаар явагдана. Шинээр бүртгүүлэгч нь элсэлтийн системд нэвтрэхдээ БҮТ-ийн системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрнэ.
Хэдэн ч сургууль/салбарт бүртгүүлсэн бүртгэлийн хураамж 9000 төгрөг, хөдөө орон нутгийн салбар сургуульд 1000 төгрөг байна. 

Элсэх эрх олгох үйл ажиллагаа орон даяар цахимаар явагдах ба хяналтын тоонд багтсан элсэх хүсэлт гаргагч 24 цагийн дотор тухайн элсэн суралцах гэж буй бүрэлдэхүүн/салбар сургуулийн Удирдах зөвлөлөөс баталсан 1 багц цагийн төлбөрийг төлж элсэх эрхээ баталгаажуулна. 

Тэтгэлэг: МУИС-ын оюутнууддаа олгодог тэтгэлэгүүдийн талаар ЭНД дарж аваарай. 


МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ

Сургуулийн ерөнхий мэдээлэл: МУБИС нь одоогийн нийт 14 000 орчим оюутантай, 1000 гаруй багш, ажилтантай, 20 гаруй хичээлийн болон оюутны байртай, сургалт судалгааны 10-аад төв, мэдээллээр төрөлжсөн электрон бааз бүхий 196976 номын фондтой, 1000-аад  уншигчийн суудалтай тохилог номын сангууд, 40 гаруй лаборатори, 500-аад анги танхим, арав гаруй орчин үеийн спортын болоод сургалтын заал танхимтай. 

Сургуулийн веб: www.mnue.mn  

Чиглэл болон босго оноо: МУБИС нь 8 салбар сургуульдаа нийт 30 гаруй чиглэлээр оюутан элсүүлэх бөгөөд босго оноо нь 480 байна. Элсэлт авах чиглэл болон тэдгээрийн босго онооны дэлгэрэнгүйг ЭНД дарж аваарай.

Элсэлт: Орон нутгийн ЕБС-ийн 12-р ангийн төгсөгчид МИДСК-ын элсэлтийн журмын дагуу тухайн орон нутагтаа хуваарь сонголтоо хийнэ. Харин Улаанбаатар хотын ЕБС-ийн 12-р анги төгсөгчид ЭНЭ хаягаар цахим хэлбэрээр эсвэл төв сургууль дээр очиж бүртгэлээ хийлгэж болох аж. Бүртгэл 2018 оны 07 дугаар сарын 01-ээс 2017 оны 07 дугаар сарын 04-ны өдрүүдэд явагдана. Хуваарь сонголт 2018 оны 07 дугаар сарын 04-нөөс 07 дугаар сарын 08-ны өдрүүдэд явагдана.

Бүртгэлийн хураамж 10000 төгрөг бөгөөд цахимаар төлөх шаардлагатай.

Тэтгэлэг: Оюутнууддаа олгодог тэтгэлэгүүдийн талаар ЭНД дарж аваарай. 


СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ

Эрхэм зорилго: Монголчуудын уламжлалт соёл урлагийн үнэт зүйлийг эзэмшсэн, орчин үеийн дэвшилтэт ололтод тулгуурлан уламжлал, шинэчлэлийг хослуулсан, дэлхийн соёл урлагт хувь нэмрээ оруулсан, Монголын соёлыг хүн төрөлхтний өвийн салшгүй хэсэг болгож чадах мэргэжилтэн, судлаач, уран бүтээлч бэлтгэнэ.

Сургуулийн веб: www.msuac.edu.mn  

Элсэлт: ЭЕШ-ын бүртгэлийн босгыг хангасан бүртгүүлэгч тус сургуулийн сайтын цахим бүртгэлийн системээр бүртгүүлнэ. 

2018 оны 06-р сарын 21-ний өдөр өмнөх оны ЭЕШ-ын оноотой бүртгүүлэгч, 2018 оны 07-р сарын 01-ны өдөр 2018 оны ЭЕШ-ын оноотой шалгуулагчийн бүртгэл эхэлнэ. 


ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Чиглэл болон босго оноо: Нийт 11 салбар сургуульдаа 100 мэргэжлээр элсэлт авдаг. Босго онооны хувьд 480 онооноос доошгүй байхыг шаардана. 
Элсэлт: Улаанбаатар хотоос ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэхийг хүсэгчид 2018 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн хооронд элсэлт бүртгэлийн цахим хаягаар бүртгүүлнэ. Харин аймаг, орон нутгаас элсэхийг хүсэгчдийн бүртгэл болон хуваарь сонголтыг Монголын Их Дээд Сургуулиудын Консорциум /МИДСК/ зохион байгуулах буюу тухайн суралцаж буй орон нутгаасаа сонголтоо хийх юм.

Элсэлтийн журамтай ЭНД дарж танилцаарай. 

Тэтгэлэг: ШУТИС-ийн оюутнууддаа олгодог тэтгэлгүүдийн нэгдсэн мэдээллийн ЭНДЭЭС аваарай.


ХУУЛЬ САХИУЛАХЫН ИХ СУРГУУЛЬ

Сургуулийн ерөнхий мэдээлэл: Их сургуулийн статустай хууль сахиулах салбарын мэргэжилтэнг бэлтгэдэг цорын ганц сургууль.
Монгол Улсын  их дээд сургуульд тавигддаг шалгуур үзүүүлэлтийг бүрэн хангаж, 2 дахь удаагийн магадлан итгэмжлэлд хамрагдсан. 
Чиглэл болон босго оноо: Нийт 12 чиглэлээр элсэлт авдаг бөгөөд босго оноо нь 500-580 байдаг. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншаарай. 

Элсэлт: 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлттэй холбоотой мэдээллийг ЭНД дарж аваарай. 

Тэтгэлэг: Сонсогч-оюутнууддаа олгодог тэтгэлэгийн болон төлбөрийн талаарх мэдээллийг холбоос дээр дарж аваарай. 


ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛЬ

Сургуулийн ерөнхий мэдээлэл: Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үзэл баримтлал, батлан хамгаалах бодлого, төрөөс боловсрол, шинжлэх ухааны талаар баримтлах бодлого, зорилгод нийцүүлэн иргэний нийгэм, батлан хамгаалах салбар, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын хүний нөөцийг хангах үндсэн чиглэлийн дагуу ажилладаг. 

Чиглэл болон босго оноо: 2018 оны хичээлийн жилд тус сургуулийн бакалаврын хөтөлбөрт 500 суралцагчийг иргэний болон цэрэг, батлан хамгаалахын гэсэн үндсэн хоёр чиглэлээр элсүүлнэ. 

Элсэгч нь тухайн элсэн орох хөтөлбөрийн дагуу Математик, Физик, Гадаад хэл, Монгол хэл, Нийгмийн тухай мэдлэг хичээлүүдэд 480-680 оноог авсан байх шаардлагатай. 

Элсэлт: Элсэлтийн журмыг ЭНД дарж уншаарай. 

Тэтгэлэг: Оюутнууддаа олгодог цалин, тэтгэлэгийн талаар ЭНД дарж уншаарай. 


САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ

Сургуулийн ерөнхий мэдээлэл: СЭЗИС нь байгуулагдсан 90 гаруй жилийн хугацаанд сургуулийнхаа материаллаг баазыг шинэчилж, бүтээж, бэхжүүлэн, сургалтын таатай орчныг бүрдүүлэн шинэ шинэ мэргэжил, хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Их сургууль болох үйлсийг алсын хараа, холыг зорьсон төлөвлөгөөтэй ажиллаж ирсэн. СЭЗИС нь БНСУ, БНХАУ, АНУ, Тайван, Их Британи, ОХУ зэрэг гадаад орны их дээд сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг бөгөөд 2+2 хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлдэг. Шинээр цахим сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлж гадаадын 9 орны 16 Их дээд сургуультай хамтран Ухаалаг Зайны Сургалттай Их Дээд Сургуулиудын Олон Улсын Ассоциацийг байгуулахаар ажиллаж байна.

Чиглэл болон босго оноо: Нийт 10 чиглэлд элсэлт авдаг. Элсэгчийн хувьд тухайн элсэх мэргэжлийн дагуу Математик, Англи хэл, Нийгмийн тухай мэдлэг хичээлүүдэд 500-650 оноог авсан байх шаардлагатай. 

Элсэлт: Тус сургуулийн бүртгэл орон даяар 2018 оны 06-р сарын 20-ны өдрийн 09:00 цагаас эхэлж 2018 оны 07-р сарын 02-ны өдрийн 18:00 цаг хүртэл цахим хаягаар бүртгэнэ. Бүртгэлийн хураамж 15000₮ байна. Элсэлтийн талаарх мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай. 

Тэтгэлэг: СЭЗИС-ийн оюутны тэтгэлэгт хөтөлбөр, зээл тусламжийн талаар ЭНД дарж аваарай. 


ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬ

Сургуулийн ерөнхий мэдээлэл: Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль нь өдгөө 36 жилийн түүхтэй бөгөөд МУИС-ийн Орос хэлний салбар, Улсын багшийн дээд сургуулийн Орос хэлний факультетад түшиглүүлэн МУИС-ийн бүрэлдэхүүнд Орос хэлний институт (ОХИ) байгуулсан нь одоогийн Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн үндэс суурь болсон аж.

Чиглэл болон босго оноо: Нийт 7 чиглэлийн 30 гаруй мэргэжлүүдэд элсэлт авна. Босго оноо 480-аас доошгүй байх шаардлагатай. 

Элсэлт: Улаанбаатар хотоос ХИС – ийн бакалаврын хөтөлбөрт элсэхийг хүсэгчид 2018 оны 5-р сарын 22 – ноос 2018 оны 7-р сарын 1-ны хооронд ХИС-ийн элсэлтийн цахим бүртгэлийн систем, https://elselt.humanities.mn хаягаар нэвтэрч бүртгүүлнэ. Аймаг, орон нутгаас элсэхийг хүсэгчдийн бүртгэл болон хөтөлбөр сонголтыг МИДСК зохион байгуулна. ЕБС-ийн судалгааг үндэслэн элсэлтийн комиссын бүрэлдэхүүн аймгуудад ажиллана. Бүртгэлийн хураамж 5000 төгрөг байна. (Бүлэг тус бүр)

Тэтгэлэг: Оюутнууддаа олгодог тэтгэлэгийн талаарх мэдээллийг ЭНД дарж аваарай. 


ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ

Сургуулийн ерөнхий мэдээлэл: ХААИС нь одоогоос 65 жилийн тэртээ анх мал эмнэлгийн анги нээгдэж анхны хичээлээ эхэлж байснаар түүхэн замналынхаа анхны хуудсыг нээж байсан бол, өнөөдөр бүрэлдэхүүний 8, орон нутгийн салбар 3 сургууль, харъяа тэргүүлэх 4 эрдэм шинжилгээний хүрээлэн, үйлдвэрлэлийн нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 1000 гаруй эрдэмтэн багш, эрдэм шинжилгээний ажилтан, ажиллагсад ажиллаж, бакалавр, магистр, докторын шаталсан сургалтад 10.000 гаруй оюутан суралцаж байгаа эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн гурвалсан холбоо бүхий үндэсний хэмжээний төрийн томоохон ууган их сургуулиудын нэг болон өргөжжээ.

Чиглэл болон босго оноо: Нийт таван салбар сургуульд 40 гаруй мэргэжлүүдээр элсэлт авна. Босго оноо 480-550-с доошгүй байна. 

Элсэлт: Элсэлтийн бүртгэл, мэргэжил сонголтыг Улаанбаатар хотод 2018 оны 07-р сарын 02-ны өдрөөс 07 дугаар сарын 09-ний өдрийг дуустал явуулна. Бүртгэл, мэргэжил сонголтыг elselt.muls.edu.mn хаягаар болон ХААИС-ийн хичээлийн төв байранд дээрх өдрүүдэд явагдана. Элсэлтийн журамтай танилцахыг хүсвэл ЭНД дараарай. 

Тэтгэлэг: Оюутнууддаа олгодог санхүүгийн дэмжлэг болон тэтгэлэгийн талаар ЭНД дарж уншаарай. 


ТЭЭВРИЙН ДЭЭД СУРГУУЛЬ (Хуучнаар Төмөр замын дээд сургууль)

Сургуулийн ерөнхий мэдээлэл: Монгол улсын техникийн ууган сургуулиудын нэг бөгөөд 1953 онд анх 2 бүлэг, 60 сурагч, 6 багштайгаар төмөр замын тээврийн тусгай дунд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зорилготой байгуулагдаж, Төмөр замын техникум нэртэйгээр сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй. Өнөөдөр 7 тэнхмийн үйл ажиллагаанд 54 багш нар ажиллаж, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлуудыг техникч, бакалавр, магистрын зэргийн 1300 гаруй оюутнуудад явуулж, төмөр замын мэргэжлийн инженер, техникийн ажилтан бэлтгэн гаргадаг, 64 жилийн түүхэн замналтай Тээврийн дээд сургууль болон өргөжсөн.

Чиглэл болон босго оноо: ТДС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт Зүтгүүрийн аж ахуй, Вагоны аж ахуй, Төмөр замын барилга, замын аж ахуй, Төмөр замын машин механизмын ашиглалт, Төмөр замын автоматик, телемеханик ба холбоо, Цахилгаан хангамж гэсэн мэргэжлүүдийн дагуу элсэлт авна. Элсэгч нь Математик ба Физикийн хичээлээр 480-500 онооноос доошгүй оноог авсан байна. 

Элсэлт: Элсэлтийн журамтай ЭНД дарж танилцаарай. 

Тэтгэлэг: Оюутнууддаа олгодог тэтгэлэгийн талаар мэдээллийг ЭНД дарж уншаарай. 


МОНГОЛЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН КОНСОРЦИУМЫН ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

МИДСК гэдэг нь дээд боловсролын байгууллагуудын статус, эрх зүйн орчин, сургалт – судалгаа – инновацын болон санхүүжилт, тайлагналын хөгжингүй тогтолцоог бүрдүүлэх, тэдгээрийн өөрчлөлт шинэчлэлийн нэгдсэн бодлого боловсруулан хэрэгжүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх замаар дээд боловсролын талаарх төрийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх болон гишүүн сургуулиудын хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

МИДСК-ын салбар сургуулиудад аймаг, орон нутгаас оюутан элсүүлэх ажиллагааг 2018 оны 07-р сарын 01-05-ны өдрүүдэд зохион байгуулна. 

МИДСК-ын элсэлтийн журмыг ЭНД дарж уншаарай.

 

#UNIVERSITY #Enroll #Student