Хүүхдийн баяраар ХААНА, ЮУ БОЛОХ ВЭ?


Сондор | YOLO.MN
2018-06-01

Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн дэлгэрэнгүй хөтөлбөрийг танилцуулья.

НИЙСЛЭЛЭЭС ЗОХИОН БАЙГУУЛАХ ХҮҮХДИЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭНҮҮД

12:00 цагаас СТӨ-нд 555 ээжид "Алдарт эх"-ийн одон гардуулна.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

06-р сарын 01-нд 09:00-17:00 цагийн хооронд “МОНГОЛ ХҮҮХДҮҮД” баярын арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

ҮНДЭСНИЙ СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН

05-р сарын 29-нөөс 06-р сарын 04-ний өдрүүдэд “Гайхамшигт долоо хоног” уламжлалт арга хэмжээг 8 дахь удаагаа зохион байгуулна. Уг үйл ажиллагааг насны ангиллаар цирк, хүүхэлдэйн жүжиг, хүүхдийн урлагийн тоглолт, спортын тэмцээн, уралдаан зэрэг төрлүүдээр тус тус зохион явуулна.

ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ОНӨТҮГ

05-р сарын 31, 06-р сарын 01-ний өдрүүдэд “Цэцэрлэгт хүрээлэнгийн хүүхдүүд” арга хэмжээг 12:00-23:00 цагийн хооронд зохион байгуулна.

МОНГОЛЫН ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТР 

05-р сарын 25-наас 06-р сарын 01-ний өдрүүдэд 13:00, 14:00 цагуудад “Гайхамшигт хайрцаг-2”  буюу Алтан залаат азарган тахиа, Бүлтэйхэй Дэгдээхэй 2, Долоон дэлбээт цэцэг, Том хамарт одой жүжгүүдийг өөрийн тайзнаа тоглоно.

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН

06-р сарын 01-ний өдрийн 14:00, 16:00 цагуудад “Хувдай ишигний паян” симфони хөгжимт драмчилсан тоглолт тоглоно.

УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР

06-р сарын 01-ний өдрийн 10:00-16:00 цагийн хооронд “Номинд хүүхдийн хүсэл цөм бүрэн” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Улсын Их дэлгүүрийн гадаа талбайд зохион байгуулна. Гадаа асаруудад Бүс болон Импорт салбарын гадаа талбайн худалдаа, гар зургийн уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн гаргана. Арга хэмжээнд Найрал дууны сурагчид, Алиалагч ба циркчид, Бүжигчид, Мотив хамтлаг, Номин Кидс цэцэрлэгийн багачууд, Хөгжөөнт тэмцээн, Зарласан уралдаанаа дүгнэж, шагнал гардуулах зэрэг ажлууд болно.

УЛААНБААТАР ИХ ДЭЛГҮҮР

06-р сарын 01-ний өдрийн 12:00-16:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг гадна талбай, Үзэсгэлэнгийн танхим, 4-р танхим зэрэгт  тус тус зохион байгуулж хөгжөөнт тэмцээн, Facebook уралдааны ялагч тодруулах, урлагийн тоглолт, театрчилсан тоглолт зэргийг үзүүлнэ.

НАРАН ИХ ДЭЛГҮҮР

06-р сарын 01-ний өдрийн 12:00-13:00 цагийн хооронд Наран молл худалдааны төвийн гадна талбай, 14:00-15:30 цагийн хооронд Энхтайваны гүүрний хажуу талын Наран плаза худалдааны төв, 15:00-16:30 цагийн хооронд 13-р хорооллын дунд замын Наран плэйс худалдааны төв  зэрэг газруудад  “Наран шилтгээн” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна.

ТЭНГИС КИНО ТЕАТР

06-р сарын 01-ний өдрийн 12:00-15:00 цагийн хооронд кино театрын гадна талбайд “Ээжийн дайсан-2, Такси-2”киноны уран бүтээлчид ирж талархлын өдөрлөг зохион байгуулж, ирсэн хүүхэд, багачуудтай хамт зураг авахуулж, гарын үсэг зурна.

ХҮННҮ ШОППИНГ МОЛЛ

06-р сарын 01, 02, 03-ны өдрүүдэд 14:00, 16:00, 18:00 цагуудад “Гайхамшигт Сафари Нууц Тайлагдсан нь”хүүхдэд зориулсан жүжиг тоглоно.

МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОР ОНӨТҮГ

05-р сарын 31-нд 11:00-15:00 цагийн хооронд “Монгол хүү“ хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагааг Хүй долоо худагт зохион байгуулна.

МОНГОЛЫН ГУРВЫН ЭСРЭГ ГУРАВ САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБОО

06-р сарын 01-нд 09:00-17:00 цагийн хооронд FIBA 3Ч3 Ulaanbaatar Challenger 2018 тэмцээний хүрээнд Д.Сүхбаатарын талбайд хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулна.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

05-р сарын 27-нд 11:00-16:00 цагийн хооронд “Хөх Монголын хүүхдүүд” нэгдсэн арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

05-р сарын 31-нд 11:00-15:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг УБ палас гадна талбайд зохион байгуулна.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

06-р сарын 01-нд 11:00-16:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Тусгаар Тогтнолын талбайд зохион байгуулна.

БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

06-р сарын 01-нд 10:00-13:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Д.Нацагдоржийн талбайд зохион байгуулна.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

05-р сарын 31-нд 14:00-16:00 цагийн хооронд Зорилтод бүлгийн өрхийн 1000 хүүхдийг БЗД-ийн соёлын ордонд хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ.

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

06-р сарын 01-нд 11:00-15:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг БХД-ийн ЗДТГ-ын талбайд зохион байгуулна.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

05-р сарын 31-нд 10:00-14:00 цагийн хооронд Төрийн бус байгууллагуудтай хамтран хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Налайх дүүргийн соёлын ордны өмнөх талбайд зохион байгуулна.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

05-р сарын 30-нд 11:00-13:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Аса циркт зохион байгуулна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

06-р сарын 02-нд 12:00-14:00 цагийн хооронд 500 ээжид зориулсан “Ээж бол ертөнц” хүндэтгэлийн арга хэмжээг Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулна.


Хүүхдийн баяраар Улаанбаатар хотод болох тоглолтуудын нэгдсэн мэдээллийг хүргэж байна.
 

ХҮҮХДИЙН БАЯРААР БОЛОХ УРЛАГИЙН ТОГЛОЛТУУД

ХҮҮХДИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН "МААМУУ" ХҮҮХЭЛДЭЙН КИНО ТУСГАЙ ҮЗВЭР

Хаана: Prime Cineplex Mongolia кино театр
Хэзээ: 2018.06.01 12.00 цаг
Дэлгэрэнгүй: Албан ёсны онцгой эрхтэйгээр Зөвхөн Prime Cineplex Mongolia кино театрт Үндэсний контент Маамуу Хүүхэлдэйн кино 6-р сарын 1,2,3-ны өдрүүдэд гарах гэж байна.
Нэмэлт мэдээлэл: https://www.facebook.com/events/136202133908834/


УЛААН МАЛГАЙТЫН АДАЛ ЯВДАЛ

Хаана: Тусгаар тогнолын ордон
Хэзээ: 2018.06.01 13.00, 14.30,16.00,17.30 цагуудаас
Төрөл: Хүүхдийн жүжиг
Тасалбар: 25000 төгрөг
Дэлгэрэнгүй: “Фантастик Продакшн ” хүүхэд багачууд, дүү нартаа зориулан “УЛААН МАЛГАЙТЫН АДАЛ ЯВДАЛ” үлгэрээс сэдэвлэн бүтээсэн хүүхдийн жүжиг


ХҮҮХЭЛДЭЙН КИНОНЫ ХӨГЖМИЙН ЕРТӨНЦӨӨР АЯЛЦГААЯ

Хаана: Creative Bamboo театр
Хэзээ: 2018.06.01 15.00 цаг
Тасалбар: том хүн: 20000₮ хүүхэд: 15000₮
Холбоо барих утас: 99290725, 99666669, 86061992
Дэлгэрэнгүй: Монголын хамгийн шилдэг жазз урсгалаар тоглодог мэргэжлийн авьяаслаг уран бүтээлчид гэж нэрлэх “Jazz Trio” ??? хамтлаг хүүхдүүдийн хамгийн үзэх дуртай хүүхэлдэйн кинонуудын хөгжим дуунуудаас бүрдсэн бүтээлүүдийг тоглож хүүхдийн үлгэрийн киноны хөгжмийн ертөнцөөр аялуулах болно.


3 БЯЦХАН ТООРОЙ САНСАР ОГТОРГУЙГААР АЯЛСАН НЬ

Хаана: Creative Bamboo театр
Хэзээ: 2018.06.01 13.00 цаг
Тасалбар: Том хүн 15000₮ хүүхэд 10000₮
Дэлгэрэнгүй: Бамбүү театрын анхны уран бүтээл болох "3 бяцхан тоорой"  хүүхдийн жүжгийн үргэлжлэл "3 бяцхан тоорой сансар огторгуйгаар аялсан нь"  жүжиг маань өмнөх жүжгийн адил хүүхдийн оролцоотой бөгөөд сансар гариг ертөнцийн талаар хүүхдүүдийн мэдлэгийг тэлэх шинэлэг контенттэй уран бүтээл.


“БҮЛТЭЭХЭЙ ДЭЛДЭЭХЭЙ ХОЁР” ХҮҮХДИЙН ЖҮЖИГ

Хаана: Хүүхэлдэйн театр
Хэзээ: 2018.06.01 13.00 цаг
Төрөл: Хүүхдийн жүжиг
Тасалбар:15000₮
Дэлгэрэнгүй: Эвтэй найртай амьдардаг амьтдын ойд Бүлтээхэй Дэлдээхэй хоёр бүжин амьдардаг байжээ.Бүлтгэр нүдтэй Бүлтээхэй маань бушуухан том болоод хөөрхөн мисс туулай болохыг мөрөөднө. Хоёр бүжин шидэт цэцэг дэлгэрч жимсээ гарахад нь ганцхан долооход хүсэл нь биелэх байхад шуналтайгаар долоосноор хөгшин туулай болдог. Шунал ихэдвэл ямар болдог талаар энэ жүжгээс үзээрэй.


ЦАСАНГОО БА ДОЛООН ОДОЙ

Хаана: Улаанбаатар чуулга
Хэзээ: 2018.06.01 11.00,14.00 цагуудаас
Тасалбар: 25000 ₮ Тасалбар бүр бэлэгтэй
Дэлгэрэнгүй: Дэлхийн олон театрт Цасангоо балетийг тоглодог бөгөөд Nomadic Ballet Production-ы авъяаслаг залуус хөгжмийн зохиолч Б.Павловскийн хувилбараар эх орны тайзан дээр 2016 оны 11 сард амилуулан Монголын сонгодог урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна.


“ЗҮГГҮЙ ШӨМБӨӨЛЭЙ ” ХҮҮХДИЙН ЖҮЖИГ

Хаана: МҮЭСТО
Хэзээ: 2018.06.01 12.00 цагт
Тасалбар: 15000 ₮
Дэлгэрэнгүй: Зүггүй хөөрхөн “Шөмөөлэй” ишигхэн өөрийн найз болох тугал, тахиа, нохой, хурга гэх хөөрхөн найзуудтайгаа амьдран суудаг байжээ.Гэтэл нэг өдөр зүггүй Шөмбөөлэй ишиг төөрчихжээ. Үзэгч хүүхдүүд болон найзуудын хамт ишгийг олох болно.


ЦАРЦАА НАМЖИЛ

Хаана: Улсын Драмын Эрдмийн театр
Хэзээ: 2018.06.01 14.00,16.00 цагуудаас
Тасалбар: 8000 ₮
Дэлгэрэнгүй:  Монгол ардын аман зохиол, үлгэрийн өгүүлэмж үйл явдлаар дамжуулан хүүхэд багачуудад эрдэм номын чухлыг таниулж, өв соёл, ёс заншлаа эрхэмлэн дээдлэх хүсэл эрмэлзэлд хөтлөн төлөвшүүлэх зорилготой.


“ШИДЭТ АЛЧУУР” ХҮҮХДИЙН ЖҮЖИГ

Хаана: The Corporate Hotel&Convention Centre
Хэзээ: 2018.06.01 15.00 цагт
Тасалбар: 40000₮
Дэлгэрэнгүй: Воря хүү хичээл номоо хийж, гэрээ цэвэрлэхийн оронд далайн дээрэмчдийн тухай “Халтар нохой ба түүний нөхөд ” адал явдалт хомонд дурлах болжээ. Воря эмээгээсээ өвөлж авсан шидэт алчуураар хоёр найзын хамт эзгүй арал дээр очихыг хүснэ.


ПЕТЯ БА ЧОНО

Хаана: Улсын Филармони
Хэзээ: 2018.06.01 15.00 цагт
Тасалбар: 5000₮
Дэлгэрэнгүй: “ Петя ба чоно Фантазия ” хүүхдийн баярын өдөрт зориулсан концерт


“WINNERS GALA” ТОГЛОЛТ

Хаана: Улсын Дуурт Бүжгийн Эрдмийн Театр
Хэзээ: 2018.06.01 17.00 цаг
Тасалбар: 10000₮,20000₮,40000₮,80000₮
Дэлгэрэнгүй: “1st Mongolia ballet international competition” анхдугаар уралдааны шагналтнуудын “Winners Gala” тоглолт


ХҮҮХДИЙН БАЯРААР БОЛОХ БУСАД ҮЙЛ ЯВДЛУУД

ЧИНГИСИЙН ҮРСИЙН БАЯР

Хаана: Цонжин болдог
Хэзээ: 2018.06.01 10.00 цагаас
Дэлгэрэнгүй: Жил бүрийн 6-р сарын 01-ний өдрийг уламжлал болгон бид “Чингис хааны морьт хөшөөн” дээр өхөөрдөм хөөрхөн үрстэйгээ хамт тэмдэглэдэг билээ. Энэ өдөр таныг болон бяцхан үрсийг тань олон сонирхолтой уралдаан тэмцээн, үзвэр үйлчилгээ хүлээж байна.
Нэмэлт мэдээлэл: 7012-0202, 99191332  ЭНД ДАРЖ фэйсбүүкээс мэдээллийг хүлээн авна уу. 


ОNCEUPONATIME ЗАДГАЙ ТАЛБАЙН ШОУ ФЕСТИВАЛ

Хаана: UB палас Open Air-ын задгай талбайд
Хэзээ: 6 сарын 1-нээс 6 сарын 3 хүртэл
Дэлгэрэнгүй: бяцхан ханхүү гүнж нартаа зориулж Монголдоо анх удаа хамгийн том Диснейн ордныг барьж байгаа билээ. Мөн диснэйн гүнж нар маань үлгэрийн ертөнцөөсөө амилсан мэт сэтгэгдэлийг төрүүлж хүүхдүүдээ жихэнэ утгаар нь баярлуулах нь бидний зорилго

Нэмэлт мэдээлэл: 90195001

ЭНД ДАРЖ мэдээлэл авна уу.


ЭЭЖ ОХИН МИСС ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

Хаана: СТАРТАП ТЕРМИНАЛ төв Их Монгол цогцолборын 3-р давхарт
Хэзээ: 2018.06.01
Дэлгэрэнгүй: " ЭЭЖ ОХИН МИСС"-ийн тэмцээн нь Монголын маш олон сайхан ЭЭЖҮҮДИЙН гоо үзэсгэлэн, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх арга ухаан, гэр бүлээ эрхэмлэн нандигнах хайр халамж, хичээл зүтгэлийг үнэлж, урамшуулах мөн цаашлаад гэр бүлийн харилцааг аз жаргалтай, дотно болгох зорилгоор хэзээ ч мартагдашгүй, хөгжилтэй нэг өдрийг хайртай дотны хүмүүстэйгээ бүтээхэд оршино.

Нэмэлт мэдээлэл: 89169926 88015299

ЭНД ДАРЖ мэдээлэл авна уу.


ХҮҮХДҮҮДИЙН ТҮҮХ БА УРЛАЛЫН ЦАГ 

Хаана: Story Hub Mongolia coffee shop
Хэзээ: 2018.06.01 17.30 цагт
Дэлгэрэнгүй: Хүүхдүүдийнхээ Англи Хэлийг төрөлхийн юм шиг сайжраасай гэж хүсч байна уу? Та хүүхдүүдээ манай сонирхолтой Түүх ба Урлалын цагт бүртгүүлээрэй.
Нэмэлт мэдээлэл: 77007034

ЭНД ДАРЖ мэдээлэл авна уу.


АЗ ЖАРГАЛЫГ "СКАЙ РЕЗОРТ"-ООС

Хаана: Скай Ресорт
Хэзээ: 2018.06.01 10.00-20.00 цаг хүртэл
Дэлгэрэнгүй: Скай Резорт үргэлж аз жаргал болон гайхалтай дурсамжуудыг бусдад бэлэглэхийг хичээсээр ирсэн. 6 сарын 1-нд бүх үрс, гэр бүлүүдэд бид нар хамгийн том бэлгийг бэлдэж байна.
Нэмэлт мэдээллийг ЭНД ДАРЖ хүлээн авна уу. 


ХҮҮХДИЙН ЖОЛООДЛОГЫН СУРГАЛТ

Хаана: Скай Ресорт
Хэзээ: 2018.06.01-02
Нэмэлт мэдээллийг ЭНД ДАРЖ хүлээн авна уу.  


НОМТОЙ НӨХӨРЛӨЕ: ХҮҮХДИЙН БАЯР - ЗУНЫ ТАГТНЫ НЭЭЛТ

Хаана: Ногоон Тагт ресторан
Хэзээ: 2018.06.01
Дэлгэрэнгүй: "Ногоон Тагт" ресторан зуны тагтны нээлтээ НОМТОЙ НӨХӨРЛӨЕ уриан доор Эх Үрсийн баярт зориулан хүүхэд багачуудаа баярлуулан тэмдэглэх гэж байгаадаа маш их билэгшээж, баяртай байгаагаа хуваалцаж байна.
Нэмэлт мэдээлэл: 95952388

ЭНД ДАРЖ нэмэлт мэдээллийг авна уу.


ЧИХЭРНЭЭС ҮНЭТЭЙ ДУРСАМЖ БҮТЭЭЦГЭЭЕ

Хаана: Ид Шидийн Орон Хүүхэд Хамгааллын Төв
Хэзээ: 2018.06.01 10.00-18.00 цаг
Дэлгэрэнгүй: Хүүхэд бүхний инээд цалгисан энэ л өдөр бид гайхалтай дурсамжийг бүтээхээр зорьж ажиллаж байна. Бид чихэр тараахаас илүүтэй хүүхэд бүхэнд инээд, хүүхэд бүхэнд дурсамж бэлэглэхээр маш сонирхолтой хөтөлбөрийг бэлтгэж байна.

Нэмэлт мэдээлэл: 94222888,77076996 

ЭНД ДАРЖ нэмэлт мэдээлэл авна уу.


ХҮҮХДИЙН БАЯРЫН ГАЙХАЛТАЙ ӨДРИЙГ "СКАЙ" ИХ ДЭЛГҮҮРТЭЙ ХАМТ

Хаана: Скай их дэлгүүр
Хэзээ: 2018.06.01 11.00-20.00
Дэлгэрэнгүй: Энхрий бяцхан үрсдээ зориулан урлагийн үзүүлбэрүүд, олон олон гэнэтийн бэлэгүүд хүлээж байна.
Нэмэлт мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу.  


1 ХОГИЙГ 1 АМТТАНААР - 5 АЯН

Хаана: Сүхбаатарын  талбай
Хэзээ: 2018.06.01
Дэлгэрэнгүй: Монгол улсын Ирээдүйн эзэд болох хүүхэд багачуудад цэвэр, эрүүл орчинг өөрсдийн гараар бий болгох, багаас нь хог хаягдлыг ил задгай хаяхгүй байж хэвшихэд зориулан энэхүү аянг зохион байгуулж байна.
Нэмэлт мэдээлэл: 90069005, 90909989

Нэмэлт мэдээллийг ЭНД ДАРЖ хүлээн авна уу.


ГАЙХАМШИГТ САФАРИ

Хаана: Хүннү Шоппинг Молл
Хэзээ: 2018.06.01-03
Дэлгэрэнгүй: Адал явдлыг эрэлхийлэгч, сониуч бяцхан дүү нарыгаа Африк тивийн нууцлаг ертөнцөөр хамтдаа аялахыг урьж байна.
Нэмэлт мэдээлэл: 7711 2222 ЭНД ДАРЖ нэмэлт мэдээлэл авна уу.


АМОРЕ ФЕСТИВАЛЬ – КОСПЛАЙ УРАЛДААН

Хаана: Макс Моол худалдааны төв
Хэзээ: 2018.06.01 11.00-19.00
Дэлгэрэнгүй: Макс Моол худалдааны төвөөс хүүхэд багачууддаа бэлэг барьж 6-р сарын 1-ны өдөр Косплай уралдааныг 2 насны ангилалтайгаар зарлаж байна.
Нэмэлт мэдээллийг ЭНД ДАРЖ хүлээн авна уу. 


3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН

Хаана: Сүхбаатарын талбай
Хэзээ: 2018 оны 06 дугаар сарын 01-ны өдрийн 09.00 цагт эхэлнэ.
Дэлгэрэнгүй: Тэмцээн16-гаас доош, 18 хүртэлх гэсэн насны ангиллаар зохион байгуулагдана. Тамирчид төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэх, 2 ээлжийн тоглолтын хувцастай байна.
Нэмэлт мэдээлэл: 88107660 ЭНД ДАРЖ нэмэлт мэдээллийг хүлээн авна уу.


"ГУРВАН БЯЦХАН ТООРОЙ" ХҮҮХДИЙН ЖҮЖИГЧИЛСЭН ТОГЛОЛТ

Хаана: Шангри-Ла Молл, 1-р давхар
Хэзээ: 2018.06.01  15:00, 18:00 цагуудаас тус тус тоглогдоно.
Нэмэлт мэдээллийг ЭНД ДАРЖ хүлээн авна уу.

#Childrens day #Event