“МЭРГЭЖИЛ БҮХЭН САЙХАН” өдөрлөг Чингисийн талбайд болно


Сондор | YOLO.MN
2016-05-19

МЭРГЭЖИЛ БҮХЭН САЙХАН” сэдэвт өдөрлөг энэ Ням гарагт буюу 5-р сарын 22-нд 11:00-17:00 цагийн хооронд Чингисийн талбайд болох гэж байна.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын үйл ажиллагаа, бүтээлийг олон нийтэд танилцуулах, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, оюутан залуучуудад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ үзүүлэх, мэргэжилтэй ажилтны ур чадварыг сурталчлах зорилгоор “Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөгийг зохион байгуулж байгаа аж.

Өдөрлөгийн арга хэмжээний зорилтот бүлэг нь ерөнхий боловсролын сургуулийн 9, 12-р ангийн сурагчид, эцэг эхчүүд, залуучууд байх болно.

Энэхүү арга хэмжээнд Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын танилцуулга, мэргэжлийн ур чадварын үзүүлбэр, бүтээлийн үзэсгэлэн зэрэг томоохон арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм байна.

#Мэргэжил #Оюутан #Сурагч #ЭЕШ #Lesson