Дуучин Укагийн “Don’t Stop” дуу “Asian Hip Hop Billboard Album”-д багтжээ


Сондор | YOLO.MN
2018-05-30

Дуучин Ука өөрийн бие даасан "Don’t Stop" цомгоо гаргалаа. Хэдийгээр "The Voice of Mongolia" шоуны шүүгчээр ажиллаж байсан ч тэрбээр цомгийн ажлаа ч зэрэг амжуулжээ. 

"Don’t Stop" хэмээх хит дуугаараа нэрлэсэн дөрөв дэх цомгийн нээлтээ зургаадугаар сарын 8, 9-ний өдрүүдэд "CROCUS EVENT HALL"-д 20:00 цагаас хийхээр товлоод байна. 

10 дуу багтсан энэхүү цомгийг 2018 оны тавдугаар сарын 3-ны өдрөөс худалдаанд гаргажээ.

Тус тоглолтоор Наагий, Татар, Mrs.M, PFZ, Lil Thug-E, DJ Zaya, DJ BTB нар ирж дуулна. 

Сонирхуулахад, энэхүү цомгийг олон улсад 2018 оны тавдугаар сарын 6-ны өдрөөс худалдаалж эхэлсэн бөгөөд "Don’t Stop" дуу нь "Asian Hip Hop Billboard Album"-д багтжээ.

Б.Солонго

#Uka #Don't Stop #Song