Мэргэжлээ зөв сонгоход тань туслах бяцхан зөвлөгөө


Т.Тэргэл | YOLO.MN
2019-03-05

Дэлхий дээр нийт 4’000-5’000 мэргэжил бий гэж судалгаагаар дүгнэсэн байдаг. Мэргэжил бол бидний амьдралын нэг хэсэг. Хэрвээ мэргэжлээ буруу сонговол мөрөөдөх, хүсэх, бүтээх, тэмүүлэлгүй болдог. Иймээс мэргэжлээ зөв сонгох хэрэгцээ хүүхэд залууст тулгардаг билээ. Хэрхэн сонгохоо хараахан шийдээгүй байгаа бол бидний бэлтгэсэн дараах зөвөлгөөтэй танилцаарай.

1. ӨӨРИЙГӨӨ ТОДОРХОЙЛОХ

Хамгийн түрүүнд өөрийгөө сайтар таньж мэдэх хэрэгтэй. Би юунд дуртай билээ? Би юунаас аз жаргалыг мэдэрч чадах билээ? Би юуг хамгийн сайн хийж чадах билээ? гэх мэт асуултын дор өөрийгөө тодорхойлон жагсаан бичээрэй. Үүний дараа өөрийнхөө авьяас чадварт тохирсон мэргэжлийг сонгох нь хамгийн зөв алхам байх болно.

2. ДУРТАЙ ХИЧЭЭЛЭЭ ОЛЖ НЭЭ

Ерөнхий боловсролын сургуульд зааж буй хичээлүүдээс аль хичээлдээ илүү дуртай байгаагаа анзаар. Дуртай хичээлүүд чинь чиний аль салбарт ажиллахыг чинь хэлээд өгнө. /Судлах хэрэгтэй биш, судалмаар байна гэсэн хичээлийг дуртай хичээл гэж байгаа юм шүү/

3. СОНИРХЛОО ДАГА

Өөрийнхөө хүсэл сонирхлоор мэргэжлээ сонгох нь чухал. Эцэг эхийн нөлөө, цалин, ажлын байранд анхаарлаа нягт хандуулах хэрэггүй. Өөрийнхөө хүссэн зүйлийг хийж байж л чи түүнээсээ аз жаргалыг мэдэрч, ирээдүйгээ сайнаар бүтээж чадна. /Хүн мэргэжлийг голдоггүй. Харин мэргэжил хүнийг голдог гэдгийг санаарай/

4. СУДАЛ

Мэргэжлүүдийн тухай анхан шатны мэдлэгийг олж аваарай. Түүнээсээ өөртөө тохирох мэргэжлийг судалж, сонгон, тохирох эсэхийг нь үзээрэй. Мөн сонгосон мэргэжлээр чинь их сургуульд суралцаж байгаа, төгссөн, ажлын байран дээр байгаа залуустай уулзаж, ярилцаж зөвлөгөө авахад илүүдэхгүй шүү.

5. БҮҮ ЯАР

Их сургуулиа сонгох гэж бүү яар. Эхлээд мэргэжлээ зөв сонго. Хэрвээ зөв гэж бодож, өөртөө итгэж байвал мэргэжилдээ тохирох сургуулийг олоорой. Ямар сургууль төгссөн чинь биш, хэр хичээн сурсан чинь л мэргэжлээ эзэмшихэд нөлөөлдөг юм шүү.

6. ЗӨВЛӨЛД

Гэр бүл, багш, найзуудтайгаа зөвлөлд. Энэ ямар мэргэжил вэ? Надад тохирох болов уу? гэх мэт асуултууд асуу. Чамайг ойроос аждаг хүмүүс хэрэгтэй зүйлийг чинь хэлээд өгөх болно.

Амжилттай яваа дэлхийн залуус хүсэл мөрөөдлөөрөө мэргэжлээ сонгосон байдаг юм шүү. 
Амжилт хүсье!

#Profession #Advice #Teenagers