КПОП: BTS хамтлагийн жил эхэллээ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2018-05-29

Өмнөд Солонгосын BTS хамтлаг Ази төдийгүй дэлхийн тавцанд алдар нэрээ цуурайтуулж, кпопын томоохон нүүр царай болоод байгаа юм. Тэдний шинэ гаргасан уран бүтээл, тогтоосон рекорд болон ‘Billboard Music Awards’-аас авсан шагналын талаарх мэдээллийг хүлээн авна уу.

Сүүлийн жилүүдэд BTS хамтлагийн гаргасан уран бүтээл бүр нь шинэ рекорд тогтоож, уг хамтлаг өөрсдийн рекордыг шинэчилж байгаа юм. Тэдний уран бүтээлийг сонсох хүүхэд, залуусын тоо жил ирэх тусам өссөөр байгаа аж. Жишээлбэл BTS хамтлагийн DAUM сайт дахь фэнүүдийн тоо сүүлийн 2 жилд тасралтгүй өссөн бөгөөд одоогоор жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байна. Мөн “Forbes Korea: 2018 оны хамгийн нөлөө бүхий алдартанууд” жагсаалтын тэргүүн байранд BTS хамтлаг оржээ.

Харин хамтлагийн шинэ уран бүтээл болох “Fake Love” нь youtube.com-ын рекордуудыг шинэчилжээ. Тухайлбал 24 цагийн дотор 39.5 сая хандалт авч, 2018 онд нэг хоногийн дотор хамгийн их хандалт авсан бичлэгээр нэрлэгдсэн байна. Харин бүх цаг үеийн 24 цагийн дотор хамгийн их хандалт авсан бичлэгийн гуравдугаар байранд бичигджээ. Хамтлагийн ‘DNA’ хэмээх дуу нь 24 хоногийн дотор 100 сая хандалт авч байсан бол ‘Fake Love’ нь гурав хоногийн дотор 70 сая хандалт аваад байна.

Мөн тэдний "Love yourself:Tear" цомог нь 7 хоногийн дотор 1.44 сая хувь борлогджээ.

BTS хамтлагийн амжилтууд үүгээр дуусаагүй ээ... Тэд "Billboard Music Awards"-ийн "Top Social Artist"төрөлд ялалт байгуулж, 2дахь жилдээ уг шагналыг гардан авчээ. 2011-2016 онд дуучин Жастин Бейбер уг шагналыг тасралтгүй авч байсан аж.

Хамтлагийн ахлагч Рэпмун (RM) "Бидэнд энэхүү үнэ цэнэтэй шагналыг дахин өгсөнд баярлалаа Billboard Music Awards. Энэ удаад "нийгмийн сүлжээ" гэдэг нь бидний  хувьд ямар их утга учиртай талаар ойлгосон бас зарим фэнүүд маань бидний дуу тэдний амьдралыг өөрчилсөн талаар ч хэлж байсан. Харин одоо, бид маш их талархаж байгаагаа хэлмээр байна. Мөн АРМИ нараа, та нар бас та нарын үгс биднийг зоригжуулж, биднийг хичээнгүй болгодог шүү. 

Жимин: Энэ шагнал бол та бүхний хамтдаа авч буй шагнал юм шүү. Бид та нартаа хайртай шүү баярлалаа. Дашрамд сонирхуулахад BTS хамтлаг"The Elen Degeneres Show"-нд дахин уригдсан бөгөөд шинэ уран бүтээлээ уг шоун дээр дуулна гэдгээ мэдэгджээ.  

#Kpop #BTS