Амралтын өдрүүдэд ХААНА, ЮУ болох вэ


Сондор | YOLO.MN
2018-05-26

Амралтын өдөр  болох тоглолт, үдэшлэг, сургалт, кино театруудад гарах кино, аялал болон бусад арга хэмжээнүүдийн мэдээллийг хүргэж байна.

-ТОГЛОЛТ-

"ГУРВАН ТООРОЙ САНСАР ОГТОРГУЙГААР АЯЛСАН НЬ" ХҮҮХДИЙН ЖҮЖИГ

Хэзээ: 2018.05.26 13:00 цагт
Хаана: Чойжин Сүитс
Tасалбар: 10000, 15000 төгрөг
Дэлгэрэнгүй: Энэхүү жүжиг нь Бамбуу театрын анхны уран бүтээл болох "3 бяцхан торой" жүжгийн үргэлжлэл юм. 


Л.ДЕЛИБ "ЦЭНХЭР НҮДЭН БҮСГҮЙ"

Хэзээ: 2018.05.26 17:00 цагт
Хаана: УДБЭТ
Tасалбар: 10000, 15000, 20000 төгрөг 
Тоглолтын төрөл: Балет
Үргэлжлэх хугацаа: 120 минут
Дэлгэрэнгүй: Хүний дотоод сэтгэлийн нарийн бүхнийг уран тансаг илэрхийлсэн гайхалтай уянгалаг, хэмнэлтэй  баялаг хөгжим симфони өгүүлэмжтэйн зэрэгцээ бүжигчин бүхэнд хялбар эвлэхгүй нарийн, чамбай хөдөлгөөн,жүжиглэлттэй гэдгээрээ ялгардаг.


"THE VOICE OF MONGOLIA" 

Хэзээ: 2018.05.27 18:30 цагт
Хаана: АСА Цирк
Дэлгэрэнгүй: The Voice of Mongolia

 


-КИНО-

"ҮҮЛЭН ХЭЭТЭЙ ОРЧЛОН" УСК

“Үүлэн хээтэй орчлон” адал явдалт уран сайхны кино Univision, Look TV, DDishTV-ийн видео санд нэмэгдлээ. 

Энэхүү киноны найруулагч Г.Бадамрагчаа зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Үүлэн хээтэй орчлон” романаас сэдэвлэн кино зохиолоо шинээр бичсэн байна.

"Hollywood Camel"-ийн бүтээсэн тус киноны гол дүрд ихэвчлэн эерэг дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон СТА, жүжигчин Р.Анхням эсрэг дүр буюу Сугар хатанд тоглосон бол залуухан бүсгүй Хулангоогийн дүрд жүжигчин Ж.Гүнжидмаа, мөрч түшмэл Бадрахад цагдаагийн алба хаагч, залуу жүжигчин Т.Анхбаяр тогложээ.


“ТАКСИ 2” МУСК

Төрөл: Инээдэм
Насны ангилал: 13+ 
Хаана: Кино театруудад
Дэлгэрэнгүй: Жагрий бараан амьдралаас гэрэлт амьдрал уу тэмүүлж таксины жолооч болно.

Тэр нэгэн дуудлагаар очиход түүний машинд Идр гэр калуу сууж өөрийгөө мөрдөн байцаагч гэж танилцуулаад үл мэдэгдэх нэгэн машины араас дагах үүрэг өгнө.

Жагрий Идэрийг яаран буух үед нь мөнгө нэхэн Идэрийг өөртэйгээ түлхүүргүй гав гинжээр гавалснаар тэр хоёрын хөгтэй аялал эхэлнэ.


"ЯЛЛАГЧ"

Төрөл: Уянгын драм
Насны ангилал: Бүх нас
Хаана: Кино театруудад
Дэлгэрэнгүй: ОХУ-д болсон бодит үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн.

Солонгост 10 жил хараар ажиллаж, гэр бүлдээ, охин Сүүнтэргэлдээ бүхнээ зориулсан Галт гэртээ буцаж ирнэ.

Монголын өнөөгийн нийгмийн бүхий л муу муухай бүхний өмнө хүчин мөхөсдөх Галт "ЯЛЛАГЧ" бас "ЯЛАГЧ" байх болно.


"ГОВИЙН ДОМОГ"

Төрөл: Тулаант, дайн, домгийн
Насны ангилал: 13+
Хаана: Кино театруудад
Дэлгэрэнгүй: Хан хуурчдын удам л Хаан сэнтийд заларч, хамаг олноо мэдэн захирдаг байсан уламжлалт ёсыг зөрчиж улсын эзэн болсон Иглэр хэмээх харгис догшин нэгэн эр байжээ.

Тэрээр өөрийн удмыг эгнэгт хаан байлгахын тулд яруу эгшиглэнг устгана гэж ам тангараг тавьж, орон дэлхийн бүх хуурчдыг алж, хуур хөгжмийг хуу хаман шатааж, ард олныг дарангуйлан захирсаар хорин оныг үднэ. Гэвч түүнд удам залгах үр заяасангүй.

Иглэр хаан өвлийн нэгэн өдөр их авд мордож цуст хядлага үйлдэнэ. Гэтэл түүний харвасан сүүлчийн суманд оногдсон зээр нь хээлтэй шаргачин байж таарна. Хөхөө өвлийн хүйтэнд байж боломгүй зүйлтэй учирсан Иглэр хаан үүнийг “Үртэй бол” гэсэн тэнгэрийн дохио хэмээн сэтгээд ордон руугаа яаран буцна.


-БУСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА-

ХҮҮХЭД, ГЭР БҮЛД ЗОРИУЛСАН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ

Хаана: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
Хэзээ: 2018.05.25, 05.26  11:00 цагт
Дэлгэрэнгүй: Та бүхнийг бидэнтэй нэгдэж, сургалт семинар, үзэсгэлэн худалдаанд оролцон, төрөл бүрийн хөгжөөнт арга хэмжээнд бяцхан үрсээ хамруулан 2 өдрийг гэр бүлээрээ хөгжилтэй өнгөрөөхийг урьж байна.


ХҮЧИРХЭГ ЭМЭГТЭЙЧҮҮД ЦУВРАЛ ЛЕКЦ

Хаана: Их Монгол цогцолбор 3давхар СТАРТАП ТЕРМИНАЛ 
Хэзээ: 5.27-ний 11:00 цагт
Тасалбар: 10000₮
Дэлгэрэнгүй: Сар бүр бизнес эрхлэгч эмэгтэйчүүд мөн суръя, хөгжье гэсэн оргилсон хүсэлтэй охид бүсгүйчүүддээ зориулж дэлхийд төдийгүй Монголдоо амжилттай бизнес эрхэлж буй хүчирхэг эмэгтэчүүдийн  төлөөллөөс урьж, амжилт амьдралын түүх туршлагаас нь хуваалцах болно.

Х.Тунгалаг

#Weekend #Event