МИНИЙ МЭРГЭЖИЛ МИНИЙ ИРЭЭДҮЙ Мэргэжил сонголтын талаар цуврал зөвлөгөө


Сондор | YOLO.MN
2018-05-23

Нэкст-н “Tom N Toms” салбарт ирээдүйн мэргэжлээ сонгохоор төлөвлөж буй хүүхэд залуустаа зориулан "Миний мэргэжил миний ирээдүй" сэдвийн хүрээнд шилдэг олон жилийн туршлагатай мэргэжилтнүүдээр өөрийн мэргэжлийн талаар цуврал зөвлөгөө Бямба гариг бүрийн 11:00 цагаас хүргэж байна.

“Миний мэргэжил миний ирээдүй” цуврал зөвлөгөөний эхний дугаар өнгөрөгч бямба гариг буюу 2018 оны 5-р сарын 19-ны өдөр 3, 4-р хорооллын Tom N Toms салбарт боллоо. 

Эхний дугаарын илтгэгчээр "Күүлстар" ХХК-ийн дизайны албаны захирал Г.Отгонтуяа "Дизайнер гэж хэн бэ" сэдвээр,  "МОНЦАМЭ" агентлаг болон "Open door" сонины урлаг соёл, нийгмийн тоймч Б.Алтанхуяг "Сэтгүүл зүйн бичвэрийг уран бүтээл болгох нь" сэдвээр мэргэжлээ сонгохоор бэлдэж буй хүүхэд залууст хараахан сонгож амжаагүй байгаа мэргэжлийн талаар зөвлөгөө өгч сонирхолтой яриа өрнүүллээ.

Дараагийн цуврал зөвлөгөөний илтгэгчээр ТВ продюсер,  Зураглаач Батбаярын Бат-Оргил болон Уран зураач, Лхамаагийн Давааням нар хүүхэд залуучууд та бүхэндээ мэргэжил сонголтын талаар зөвлөгөө хүргэх гэж байна.

Мэргэжил: ТВ продьюсер + Зураглаач
Илтгэгч багш: Батбаярын Бат-Оргил
Америкийн Сан-Франциско Урлагийн их сургуулийг
ТВ продьюсер мэргэжлээр төгссөн.
SBN телевизийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.

Мэргэжил: Уран зураач
Илтгэгч багш: Лхамаагийн Давааням

Од дүрслэх урлаг Дизайн технологийн дээд сургуулийг зураач мэргэжлээр төгссөн.
МУБИС-ийн Боловсрол судлалын магистр
ИЗОУИС-Дүрслэх Урлаг Дизайн Технологийн сургуулийн уран зургийн багш, Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Өнгө тунамал залуу урчуудын тэргүүн, Урчуудын эвлэлийн гишүүн зураачаар ажилладаг.  

Арга хэмжээний хөтөлбөр: Тах: 20,000₮

11:00 Нээлт-Кофе шопын танилцуулга
11:10 Илтгэгч №3
11:40 Асуулт хариулт
12:00 Хөгжөөнт тоглоом тоглох - Шагналтай
12:40 Зураг авалтын цаг
13:00 Илтгэгч №4
13:30 Асуулт хариулт
13:50 Үдийн цай

Энэхүү сургалтанд хамрагдсан хүүхдүүд маань мэргэжил сонголтын талаар болоод өөрийнхөө ирээдүйн мэргэжлийн талаар чиг баримжаатай болж, өөрийн сонирхол, хүсэл мөрөөдлийнхөө дагуу мэргэжлээ сонгоно гэдэгт итгэлтэй байна. 

Бидэндтэй холбогдох утас: 77101010, 99123280, 94071991
Фэйсбүүк хаяг: TOM N TOMS NEXT
Хаяг: 3,4-р хорооллын NEXT Plaza төвд байрлах "TOM N TOMS" салбар

#Profession #Series of lectures #Advice