“БЯЦХАН ЗОРЧИГЧИД ЭЭЛТЭЙ АВТОЗАМ” гар зургийн уралдаан зарлагдлаа


Сондор | YOLO.MN
2018-05-22

Хүүхдийн бүтээлүүдээр дамжуулан хотын иргэдийг замын хөдөлгөөнд соёлтой оролцоход уриалах зорилготой “Бяцхан зорчигчид ээлтэй автозам” гар зургийн уралдаан зарлагдлаа. Уралдаан нь 6-11 ба 12-16 гэсэн 2 насны ангилалтай бөгөөд бүтээлүүдийг 5 сарын 28-ны өдөр хүртэл хүлээн авах аж.

Уралдаанд оролцогчид бүтээлүүдээ

- найрсаг зорчигч,
- түгжрэлгүй зам,
- аюулгүй орчин,
- найрсаг жолооч,
- миний мөрөөдлийн автозам,
- нөхөрсөг нийтийн тээврийн хэрэгсэл зэрэг хотын автозамтай холбоотой бүхий л сэдвээр туурвиж болно.

Уралдаанд шалгарсан шилдэг бүтээлүүд Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 6 сарын 1-нд ШАНГРИЛЛА МАЛЛ худалдааны төвийн нэг давхарт “Бяцхан зорчигчид ээлтэй автозам” гар зургийн үзэсгэлэнд тавигдана.

Энэхүү уралдааныг Зориг сангаас жил бүр зохион байгуулдаг “Залуу манлайлал” хөтөлбөрийн энэ жил оролцогчдоос бүрдсэн “Зөрлөг” төслийн баг зохион байгуулж байгаа юм. Уралдааны ялагчдыг мөнгөн шагнал, гарын бэлэг хүлээж байна.

Бүтээлд тавигдах шаардлага:

- Нэг хүүхдээс нэг бүтээл хүлээн авна;
- Зургийн хэмжээ А3 буюу 30 см х 42 см;
- Зургийн цаас нь цагаан өнгөтэй ба зургийг тосон харандаа эсвэл усан будгаар будсан байх;
- Зургийн ард холбоо барих утасны дугаар, фейсбүүк хаяг /эцэх, эх асран хамгаалагчийн/ тод гаргацтай тэмдэглэсэн байх;
- Зургийн санааг илтгэсэн жижиг хэмжээтэй тайлбар байж болох бөгөөд энэ тохиолдолд тусад нь цаасан дээр тэмдэглэж хавсаргасан байх.

Бүтээл хүлээн авах газар: Зориг сангийн байр, ГХЯ-ны чанх зүүн талд

Холбогдох дугаар: 88031455, 99743441

Фэйсбүүк хаяг: Zurlug project https://www.facebook.com/ZurlugYLP/

#Pike #Hand drawing #Competition #Teenagers