5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

“ОЛОНЛОГ” сургуулийнхан “МАТЕМАТИКИЙН БАЯР”-аа ПАРК дээр тэмдэглэлээ


Сондор | YOLO.MN
2018-05-18

“Олонлог” дунд сургууль өнөөдөр жил бүрийн тавдугаар сард уламжлал болгон зохион байгуулдаг “Математикийн баяр”-аа Үндэсний соёл амралтын хүрээлэнд тэмдэглэлээ. 

Тус баяр нь математик соёлыг сурагчдад мэдрүүлэх, сургуулийнхаа амжилтаар бахархах, бяцхан ч гэсэн амжилт гаргасан сурагчдаа урамшуулах нэг өдрийн арга хэмжээ юм. Үүгээр хичээлийн жилийнхээ үр дүнг дүгнэж, жил бүр 170 гаруй хүүхдийг шагнадаг заншил тогтоожээ. 







Энэ жилийн тухайд Олонлог төв сургууль олон улсын математикийн олимпиадаас 3 мөнгө, 10 хүрэл, улсын математикийн олимпиадаас 23 алт, 25 мөнгө, 40 хүрэл медаль авчээ. Түүнчлэн төгсөгчдийн 71% нь дотоодын их сургуульд элсдэг бол үлдсэн хувь нь АНУ, Англи,  Европ, ОХУ, Хятад, Солонгос, Япон, Австрали, Энэтхэг, Малайз, Сингапур зэрэг орны их, дээд сургуульд суралцах болзлыг хангасан амжилттай байна.

Хамгийн сүүлд гаргасан амжилтуудаас дурдвал Итали улсад зохион байгуулагдсан Европын охидын олимпиадад Монгол улсаас анх удаа Олонлог Төв сургуулийн 12б ангийн сурагч Б.Долгормаа Мөнгөн медаль, 10а ангийн сурагч А.Пүрэвзаяа хүрэл медаль тус тус хүртсэн аж. 

Улсын олимпиадаас 10 дугаар ангийн ангилалд алтан медаль авсан А.Пүрэвзаяа “Математик гэхээр хүүхдүүд хүнд хэцүү ачаа мэт хүлээж авдаг. Үүнийг баяр болгон тэмдэглэснээр сурагчдын энэ айдсыг бага ч болов үгүй хийж, тоо бодох дуртай болох байх” хэмээсэн юм.

Мөн саяхан болсон Монгол улсын гавьяат багш У.Доёдын нэрэмжит улсын математикийн 54-р олимпиадад “Олонлог” төв сургуулиас нийт 5 багш, 7 сурагчийн бүрэлдэхүүнтэй баг 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл, 2 уран бодолтын шагнал хүртэж, багийн дүнгээр ТЭРГҮҮН БАЙР эзэлжээ. 

Дотоодын болон олон улсын чанартай тэмцээн, уралдаанд тогтмол амжилт үзүүлдэг давуу талдаа суурилан Олонлог төв, Олонлог Академи сургуулийн математикчид тоо хамтарч боддог, хэлэлцдэг уур амьсгал бүрдүүлэх зорилготой “Улаанбаатар хотын семинар”-ийн танхим нээжээ. Түүнчлэн Тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны ойд зориулан “Тусгаар тогтнол” математикийн олимпиадыг таван жил тасралтгүй зохион байгуулж байгаа аж.










#Olonlog #School