Дуучин Сиэл Холливудын кино ертөнцөд хөл тавилаа


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2018-05-17

Америкийн хөгжмийн зах зээлд хөл тавьсан Өмнөд Солонгосын дуучин болох Сиэл саяхан Холливудийн кинонд дүр бүтээжээ. 

Өмнөд Солонгосын алдарт  2NE1 хамтлагийн ахлагч Сиэл бол Ази төдийгүй дэлхий дахинд алдартай уран бүтээлч билээ.  Тэрээр 2016 онд Америкийн Нэгдсэн Улсын хөгжмийн зах зээлд уран бүтээлээ туурвиж, өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгосон аж. Үүгээр ч зогсохгүй “Пёнчан-2018” өвлийн олимпийн хаалтын ёслолын тайзыг “чимсэн” хатагтай юм. 

Энэ жил 26 настай дуучин маань Холливудийн кинонд тогложээ. Тэрээр алдарт найруулагч Петер Бергийн “22 МИЛЬ” /MILE 22/  кинонд туслах дүр бүтээсэн байна. Тус киноны зохиолыг Грэхэм Роланд бичсэн ба гол дүрүүдэд Марк Уолберг болон Ронда Роуси, Ико Увайс нар тоглосон аж.  Уг кино нь 2018 оны 08-р сарын 03-нд нээлтээ хийх юм байна. 

Дашрамд сонирхуулахад Сиэл энэ ондоо багтааж АНУ-д бие даасан цомог гаргана гэдгээ мэдэгджээ. Түүний цомог дээр Скүүтер Браун ажилласан бөгөөд дуунууд бэлэн болсон, зөвхөн цацагдах өдрөө л хүлээж байгаа гэжээ.

#Singer #CL #Hollywood