“Black Panther”-ийн орлого “Walt disney”-ийг аврав


Сондор | YOLO.MN
2018-05-09

“Black Panther” киноны орлого “Walt Disney”-ийн санхүүгийн үзүүлэлтүүдийг аварлаа гэж салбарын шинжээчид үзэж байна. “Walt Disney”-ийн орлого энэ оны I улиралд 14.5 тэрбум ам.долларт хүрсэн нь шинжээчдийн таамгийг давсан үзүүлэлт боллоо. Улмаар ашиг нь жилийн дүнгээр 23 хувиар өсөж, 2.9 тэрбум ам.долларт хүрсэн байна. Ийнхүү тус компанийн ашиг, орлого өсөхөд “Black Panther” киноны ашиг, орлого голчлон нөлөөлсөн болохыг тайландаа онцолжээ.

Дэлгэцэд гарсан даруйдаа “Box Office”-ийг хэдэн долоо хоногийн турш тэргүүлсэн “Black Panther” киноноос “Walt Disney” компани 1.3 тэрбум ам.долларын орлого олсон байна. Харин “Walt Disney”-ийн телевизийн бизнес хямралд орж, энэ төрлийн бизнесээс олох ашиг нь дөрвөн хувиар буураад байгаа аж. Хэдий тийм боловч сүүлд хийсэн 52 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт нь телевизийн бизнесийг нь сэргээнэ гэдэгт “Walt Disney”-ийн удирдлагууд итгэлтэй байна. Тус компани “21st Century Fox”-ийг худалдаж аваад байгаа юм.

Н.Содонтуяа

Эх сурвалж: BloombergTV.mn 

#Black Panther #Walt disney #Receipt