21-р сургуулийн СУРАГЧДЫН ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ боллоо


Э.Жавзмаа | YOLO.MN
2018-05-09

Дэлхийн хүмүүнлэгийн өдөр буюу тавдугаар сарын 8-ны Хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан 21-р сургуулийн сурагчид, СӨУБ (Сурагчдын өөрөө удирдах байгууллага), “Улаан загалмай” клубын гишүүд, “Өсвөрийн цагдаа бүлгэм”, “Ангийн дарга нарын зөвлөл”-ийн гишүүд сургуулийн удирдлагууд, сурагчид, багш болон эцэг эхчүүддээ жилийн хугацаанд юу сурч мэдсэн, ямар амжилт гаргаснаа тайлагнаж ирэх жилийнхээ хөтөлбөрүүдийг танилцууллаа.

Улаан загалмайн гишүүд
Сурагчдын бүтээлийн үзэсгэлэн
Сурагчдын өөрөө удирдах байгууллага
Нийгмийн ажилтан н.Цэцгээ
Сурагчид өөрсдийн хийж бүтээснээ тайлагналаа

Мөн 21-р сургууль энэ хичээлийн жилд маш олон ажил хийж бүтээснээс дурдвал:

“Улаан загалмай” нийгэмлэгээс дүүргийн шилдэг сургууль

Улсын хими биологийн багийн олимпиад хүрэл медаль

Нийслэлийн “Дөл” тэмцээнээс мөнгөн медаль, Спортын уралдаан тэмцээнд амжилттай оролцжээ.





#21School #Student #Report #Event