ФОТО: Их Зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө


Сондор | YOLO.MN
2018-05-08
Гэрэл зургийг Д.Жавхлантөгс

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн хөшөөнд өнөөдөр цэцэг өргөх ёслол боллоо.

Тэртээх 1925 оны тавдугаар сарын 8-ны өдөр Д.Нацагдорж Монгол Улсад анхны "Хойчийг залгамжлагч багачуудын холбоо" нэртэй Пионерийн байгууллагыг байгуулснаар одоогийн хүүхдийн байгууллагын түүх бичигдэж эхлэн эдүгээ 93 жилийн ойтойгоо золгож байна.

Ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, үзэсгэлэн, зөвлөгөөнд Улсын их хурал, Засгийн газрын гишүүд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын удирдлагууд, Нийлэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлстийн дарга, мэргэжилтэн, ажилтнууд, хүүхдийн байгууллагын үе үеийн ахмадууд, сургууль, хорооны нийгмийн ажилтнууд, эцэг эхчүүд, хүүхдийн хөгжил хамгааллын байгууллагуудын төлөөлөл, хүүхдүүд оролцлоо.

Зөвлөгөөнөөр хүүхдийн хүмүүжил төлөвшил гэр бүлийн эерэг харилцаа, хүмүүжлийн эерэг арга хэлбэрийг олон нийтэд танилцуулан хүүхдийн төлөө хүн бүр хариуцлагатай байхыг уриалсан юм.

Монголын хүүхдийн байгууллага

1925-1940 онуудад Монголын пионерийн байгууллагын төв товчоо
1940-1949 онд МХЗЭ-ийн төв хорооны сургууль-Пионерийн байгууллагын төв зөвлөл
1991 оноос Монголын хүүхдийн төлөө Үндэсний газар
2016 оноос Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар нэртэйгээр хүүхдийн байгууллага өргөжин тэлсэн түүхтэй.














#Нацагдорж #Monument #Flower