ФОТО: Кпоп ОДДЫН АЧААР борлуулалт нь өссөн НОМУУД


Юука | YOLO.MN
2018-05-07

Кпоп дуучид дуулахаас гадна загварын ертөнцөд маш том нөлөө үзүүлдэг. Тэд брэндүүдийн нүүр царай болж, сурталчилгаанд тоглодог. Харин зарим оддын санамсаргүй хэлсэн үг, хэрэглэсэн зүйлс нь тренд болон хувирдаг нь нууц биш юм. Ийнхүү та бүхэн кпоп оддын санамсаргүй байдлаар тренд болгосон 6 номыг танилцуулж байна.

Каи (Kai) – зохиолч Ий Хи ын (Lee Hee In) "Traveler’s Read" 

Зохиолч Ий Хи Ыний аялагчдад зориулсан энэхүү номын ишлэлийг EXO хамтлагийн дуучин Каи "Gayo Daejun"-д оролцох үеэрээ хэлж байсан байна. “Хэн нэгний амьдрал өөр нэгний хувьд үзэсгэлэнт байгаль болдог” хэмээх энэхүү үгийг хэлсэний дараа номын борлуулалт 57.5%-иар өсөж цагт 4000 ширхэг борлогдож байжээ. 


Аирин (Irene) – зохиолч Жу Нам Жү (Jo Nam joo) "Kim Ji Young Born in 1982" 

Фэн уулзалтан дээр нь Аиринаас ямар ном уншиж байгаа тухай асуухад тэрээр "Kim Ji Young Born IN 1982" гэж хариулжээ. Үүний дараа номын борлуулалт 462.4% өсөж, тухайн үедээ хамгийн их борлуулалттай ном болжээ. 


Сэхүн (Sehun) – зохиолч Паг Жүн (ParK Joon )"Even Though Nothing Changes If you cry"

Сэүн инстаграм хуудсандаа “Even Though Nothing Changes If You Cry” номын “Үзэн ядалтыг хүлээж ав, тэгээд цаг хугацааны эрхэнд мартагдах болно” хэмээх  ишлэлийг хийж байжээ.  Үүний дараа энэхүү ном нь өсвөр үеийнхний дунд маш их алдартай болсон юм.


BTS- Герман Гэссе (Herman Hesse) "DEMIAN"

BTS хамтлаг "Blood, Sweat & Tears" дуундаа Герман Карл Гэссегийн "Demian" номын ишлэл болон гол утга санааг нь ашиглажээ. Учир нь тэдний хэлэхийг хүссэн зүйл энэхүү номтой сайн зохицож байсан гэжээ. Энэ үйл явдлын дараа номын борлуулалт 128.6%-иар өссөн байна.


Аиюү (IU) – Дазаи Осаму "No Longer Human"

Дуучин Аиюү “Hyori’s homestay” нэвтрүүлэгт оролцох үеэрээ өдрийн хоол болон оройн хоолны дараа энэхүү номыг уншиж байсан байна. Ийнхүү түүний оролцсон дугаар цацагдсаны дараа энэхүү ном уншигчдын дунд тренд болж эхэлжээ.


Чанмин (Changmin) – зохиолч Юн Хён Жүн (Yoon Hyun Joon) "What Doeas the City Live Off of"

Чанмин номын хорхойтон бөгөөд инстаграм хуудсаараа дамжуулан "What Does the City Live Off Of" номонд дурласан хэмээн бичжээ. Үүний дараа номын борлуулалт огцом өсөж, номын дэлгүүрүүдийн хамгийн их борлуулалттай номын жагсаалтад тэргүүлж эхэлсэн байна. 

Эх сурвалж: Soompi.com

#Kpop #Advanced #Book