Жижи Заин хоёр эргэн нийлсэн үү?


Э.Цовоо | YOLO.MN
2018-05-03

Алдартай хосуудын нэг загвар өмсөгч Жижи Хадид (Gigi Hadid) болон дуучин Заин Малик (Zayn Malik) нар 3-р сарын 13-ны өдөр албан ёсоор салсан гэдгээ өөрсдийн сошиал хуудсуудаар дамжуулж мэдэгдэж байсан. 

Тэд  Твиттер (Twitter) хуудаснаа хоёул шүтэн бишрэгчдэдээ зориулан өөрсдийн салалтын тухай мэдэгдэл хийсэн бөгөөд шүтэн бишрэгчдэд нь нэлээн сэтгэл гонсгор үлдсэн юм. Гэвч Жижи Заин хоёр тэднийг баярлуулах мэдээтэй бололтой шүү.

Хэдхэн хоногийн өмнө Жижи Заин хоёр Нью-Йорк хотын гудмаар хайрандаа шатаж буй шинэхэн хос мэт хамтдаа алхаж буйг сэтгүүлчид өөрсдийн дурандаа буулгаж чаджээ. Эдгээр зургууд нь тэдний дахин нийлсэн гэдгийг баталж байгаа юм. Мөн Заин өөрийн гадаад төрхөндөө эрс өөрчлөлт хийсэн нь ч гэсэн олны анхаарлыг татаад байгаа юм. Тэрээр өөрийн үсээ хусуулан толгой дээрээ шинэхэн шивээстэй болсон бөгөөд Жижи Заин хоёр болзохын сацуу гэр оронгүй хүнд өглөг өгч буй зургууд нь шүтэн бишрэгчдийнх нь сэтгэлийг хөдөлгөөд байгаа аж. 












#GIgi Hadid #Zayn Malik #Rejoin