Оюутны ширээний теннисний тэмцээн боллоо


Үжин | YOLO.MN
2018-05-02

Монгол улсын оюутны аварга шалгаруулах 2018 оны ширээний теннисний тэмцээн “ОЧ” клубт зохион байгуулагдаж 15 их, дээд сургуулийн 80 тамирчид оролцлоо. Тэд эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан, багийн төрөл, холимог хосын нийтдээ 5 төрлөөр өрсөлдөж шилдэг оюутан тамирчид УАШТ-ний аваргаар шалгарлаа. Дүнг танилцуулья. 

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд: 

1-р байр Б.Эгшиглэн-ШУТИС
2-р байр Г.Чулуудай-ШУТИС
3-р байр М.Батэрдэнэ-Мон-Алтиус БТДС

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд:

1-р байр Р.Мөнхнаран-ШУТИС
2-р байр Б.Урантогос-ҮБТДС
3-р байр Б.Мөнхзаяа-СЭЗИС

Эрэгтэй багийн төрөлд:

1-р байр ШУТИС-ийн баг тамирчид
2-р байр Мон-Алтиус БТДС-ийн баг тамирчид
3-р байр МҮИС-ийн баг тамирчид

Эмэгтэй багийн төрөлд:

1-р байр ШУТИС-ийн баг тамирчид
2-р байр ХУИС-ийн баг тамирчид
3-р байр ҮБТДС-ийн баг тамирчид

Холимог хосын төрөлд:

1-р байр ШУТИС-Д.Билэгжаргал, Н.Болор
2-р байр МУИС-Б.Баттөмөр, Н.Энхцацрал
3-р байр Мон-Алтиус БТДС- М.Бат-эрдэнэ, Э.Ундармаа

Байгууллагын нэгдсэн дүнгээр:

ШУТИСургууль 31 оноогоор 1-р байрт шалгарч багийн дасгалжуулагч нь алтан медаль хүртлээ. Мөнгөн медаль 2-р байрыг 49 оноогоор Мон-Алтиус БТДС, 3-р байрт51 оноогоор МУИСургуулиуд эхний гурван байрт орлоо. 

Тэмцээний нээлт, хаалтын үйл ёслолын ажиллагаанд МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн тэнхимийн эрхлэгч Л.Эрдэнэпүрэв хүрэлцэн ирж баг тамирчидаа баяр хүргэн, шагналыг гардуулан өгч амжилт хүслээ. Түүнээс гадна  Монголын оюутны спортын холбооны (МОСХ) Удирдах зөвлөлийн гишүүд, их, дээд сургуулийн багш нар оролцсон юм. Тэмцээнд олон арван спортын мастер, дэд мастер цолтой ур чадвар өндөртэй, залуу тамирчид олноор оролцсон. Тэмцээний үйл ажиллагааг Монголын ширээний теннисний холбооны (МШТХ) мэргэжлийн шүүгчийн зөвлөл удирдан явуулав.













МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

#Student #Table tennis #Competition