BTS хамтлаг ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ий Кока Коланы нүүр царайгаар сонгогдлоо


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2018-05-01

"Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн"-д зориулах Кока Кола компаний сурталчилгаанд BTS хамтлаг тоглох нь тодорхой болжээ.

Кпоп соёлыг дэлхий дахинд түгээж буй BTS хамтлаг зөвхөн Ази төдийгүй дэлхий дахинд алдар нэрээ цуурайтуулаад байгаа юм. Тэд 2017 онд Billboard Music Awards-аас "Top Social Artist" хэмээх шагналыг авсан ба 2018 онд дахин нэр дэвшсэн аж.  

Тэдний "Love Yourself: Her" цомог нь Billboard 200 чартад 7-р байранд бичигдсэн бөгөөд анх удаа кпоп уран бүтээлч ийм дээгүүр бичигдсэн тохиолдол байжээ. Ийнхүү дэлхийн урлагийн ертөнцөд нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг болоод буй BTS хамтлаг тун удахгүй Кока Коланы сурталчилгаанд тоглох аж. 

"Бид BTS хамтлагийг моделиороо сонгосон. Учир нь тэдний тайзан дээрх эрч хүч болон дуу хөгжим нь Хөлбөмбөгийн ДАШТ-тэй сайн тохирч, энэ зуныг кока колатай хамт аз жаргалыг түгээнэ гэж бодсон юм. ОХУ-д болон ДАШТ-ээс эхлэн Кока-Кола BTS хамтлагтай хамтран ажиллаж, зуны турш хэрэглэгчид маань баяртай байх болно." – Coca Cola

#ДАШТ #Football #BTS #Coca Cola