Ахлах ангиудад БИЗНЕС СУДЛАЛЫН ХИЧЭЭЛ орно


Сондор | YOLO.MN
2016-05-16

Ирэх намраас эхлэн аравдугаар ангийнханд (10, 11, 12 дугаар ангийнханд) бизнес судлалын хичээл орно. Сонгон гүнзгийрүүлэх энэ хичээлийг хүссэн сурагч сонгон суралцах боломжтой бөгөөд нийт хичээлийн ЖИЛД 35 ЦАГийн хичээл орох юм байна. enlightened

МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш нар энэ хичээлээр сурагчдын ашиглах гарын авлага, багш нарын номыг бэлтгэх ажилд хэдийнээ оржээ. Ахлах сургуульд гурван жилийн турш хувь хүний санхүүгийн хичээл үзсэн сурагч их сургуульд ороод, энэ хичээлийг гүнзгийрүүлэн судлах боломжтой болох юм.

Манай улсын 40 лаборатори сургуульд санхүүгийн суурь мэдлэг олгох хөтөлбөрийн туршилтыг хийжээ. Баянхонгор аймагт л гэхэд 300 хүүхэд сонгосон нь сурагчид сонирхолтой байгааг илтгэнэ.  Нийгмийн ухаан, амьдрах ухааны хичээл заадаг багш нар ирэх намраас энэ хичээлийг анх удаа заах тул багш нараа ч бэлдээд эхэлжээ.

Ямартаа ч ИРЭХ ЕСДҮГЭЭР САРЫН 1-нээс эхлэн ахлах ангийн хүүхдүүд санхүүгийн суурь боловсролд суралцаж эхлэх нь. Хөтөлбөр цааш үргэлжлэн, дунд болон бага ангийнханд ч энэ төрлийн хичээл орох юм байна. yes

 

#Lesson #Хичээл #Mission #Зорилго